in , ,

Эрүүл мэндээ дэмжиж, гоо сайхнаа удаан хадгалахын тулд өдөр бүр цагаан гаа хэрэглэх 14 шалтгаан

Дэлгүүрийн лангуун дээр хэвтэх цагаан гааг та харсан л байх, гэхдээ хэрхэн хэрэглэх талаар сайн ойлголтгүй учраас аваагүй орхисон уу? Цагаан гааны шим тэжээл, анагаах чадлыг эрт дээр үеэс мэдэж, хэрэглэж иржээ. Амин дэм, микро элемент, эфирийн тосоор баялаг, дархлаа дэмжиж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Эрүүл мэндээ дэмжиж гоо сайхныг удаан хадгалахын тулд та бүхэндээ цагаан гааны орцтой зарим нэг жоруудыг танилцуулахаар бэлдлээ.

Анхаар!

Зүрх, элэг, шарх, цус гарах, өндөр хэмээр халуурах, мөн жирэмсний 2-3 долоо хоногт хэрэглэхийг хориглоно.

Шинэ, нойтон цагаан гаа хэрэглэж болохоос гадна нунтагласан, эфирийн тос байдлаар ч ашиглах боломжтой. Шөл, хоёрдугаар хоол, нарийн боов, ундаанд хийж хэрэглэнэ.

Нунтаг цагаан гааг маск болгон хэрэглэх гэж байгаа бол харшил өгөх эсэхийг урьдчилан шалгана – нимгэн арьсандаа түрхэж үзээрэй.

Целлюлиттэй тэмцэх

Цагаан гаатай скраб нь арьсыг халааж цусны эргэлтийг хурдасгана, мөн хаван бууруулах үйлчилгээтэй.

1 х.х нунтаг цагаан гаа, 0,5 стакан цагаан гааны шүүс дээр 1-1,5 стакан том ширхэгтэй далайн давстай холино. Асуудалтай хэсгээр скрабаа түрхэж үрнэ.

Бодисын солилцоо сайжруулах, дотор муухайрахыг багасгах

Хоол боловсруулах эрхтний асуудалтай тулгарсан буюу жирэмсний үеийн хордлого, далайн өвчний дотор муухайрал бол цайндаа багахан цагаан гаа хийж уугаарай.

Хумс бэхжүүлэх, ургалтыг сайжруулах

1-2 х.х шигийн тос дээр 1-2 ц.х авокадогийн тос, 3-5 дусал пачули эфирийн тос, 3-5 дусал цагаан гааны эфирийн тос, 5-7 дусал нимбэгийн эфирийн тос холино. Сайтар холиод цэвэрхэн тагтай шилэн саванд хийж хадгална. Хумсандаа түрхээд иллэг хийнэ, гартаа ч түрхэж болно.

Анхаар: хүчтэй үйлчилгээтэй учраас харшил хөдөлгөж болох тул болгоомжтой байна уу.

Дархлаа бэхжүүлэх

Аскорбины хүчил В, А амин дэм, цинк, кальци, йод ихээр агуулдаг тул дархлаа дэмжих үйлчилгээ үзүүлдэг, аливаа өвчинтэй тэмцэнэ.

Хар, ногоон цайндаа 1 ц.х нунтаг цагаан гаа хийж ууна (250 мл усанд).

2-4 ширхэг нимбэг махны машинаар татаад, 400 г цагаа гааг хэрчиж 250 г зөгийн баланд хийнэ. Савтай зөгийн балаа харанхуй газар хонуулаад, дараа нь хөргөгчинд 6 өдөр хадгална. Өглөө өлөн дээрээ 1 х.х-аар ууж улирлын ханиад томуунаас сэргийлнэ.

Өвчин намдаах

Үрэвсэл дарж, өвчин намдаах үйлчилгээ үзүүлдэг. Ялангуяа хүчтэй дасгал хийсний дараах булчингийн өвчин, сарын тэмдгийн үеийн өвчин, артритийн үеийн өвчнийг багасгана. Цагаан гаа, куркума, 2 нимбэгийн шүүс, 1 ц.х зөгийн балтай ус уугаарай.

Тархины үйл ажиллагааг дэмжинэ

Цагаан гаа нь хөгшрөх явцыг удаашруулахаас гадна тархины үйл ажиллагааг сэргээх үйлчилгээтэй. Ялангуяа Альцгеймер, Паркинсоны өвчний үед нэн үр дүнтэй. Цагаан гаа нь ой санамж дээшлүүлэхэд нөлөөтэй гэж үзэх болжээ.

Хөгшрөлтийн эсрэг

Их хэмжээний антиоксидант агуулдаг тул чөлөөт радикалын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Биеэс хорт бодис гадагшлуулахад нөлөөлдөг.

Турахад тусална

“Халуун” чанартай учраас бодисын солилцоог идэвхжүүлнэ, мөн хоолны дуршил бууруулдаг. Цагаан гааг шөл болон хоёрдугаар хоолондоо нэмж идээрэй, бас нунтаг цагаан гааг ундаандаа хийж ууж болно. Цагаан гаатай цайг хоол идэхээс хагас цагийн өмнө уу – хоолны дуршил багасах тул хамаагүй бага иднэ. Харин унтахдаа нунтаг цагаан гаа, цинамон, чимх улаан чинжүүтэй тараг уугаад унт.

Хайрыг идэвхжүүлнэ

Цагаан гааны хэрэглээг “Камасутра”-д дурьдсан байдаг – “дотоод гал”-ыг дүрэлзүүлэгч гэжээ. Цусны эргэлтийг эрчимжүүлж байгаа учраас гормоны ялгаруулалт нэмэгддэг.

Арьсны өнгө нэмэх

Залуужуулах, арьсны өнгө сэргээхийн тулд цагаан гаа, зөгийн бал, нимбэгийн шүүсийг адил хэмжээгээр холино. Маскыг нүүрэндээ 30 минут тавина.

Хавдрын эсрэг үйлчилгээ

Хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна химийн эмчилгээний үеийн хүндрэлийг багасгана.

Батга багасгах

1 ц.х нунтаг цагаан гаа, 1 ц.х алимны уксусыг холиод батгандаа түрхэнэ – батганы үрэвсэл илүү хурдан арилна.

1 ц.х нунтаг цагаан гаан дээр 1 ц.х зөгийн бал, багахан сүү дусааж зуурна. Маскыг нүүрэндээ 10-15 минут тавина.

Цусны бүтцийг тэнцвэржүүлнэ

Саяханы нэгэн судалгаагаар цагаан гааны байнгын хэрэглээг судалж үзжээ: цусан дахь холестерин болон сахарын хэмжээ тогтворжиж өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлж байгааг тогтоов. Үүнээс гадна цусны даралт ихсэх, цус өтгөрөхөөс урьдчилан сэргийлж чадаж байв. Багахан цагаан гааг ширхэг цинамонтой буцалгаад өдөрт 2-3 удаа уугаарай.

Үсний ургалтыг сайжруулах, үс уналт, хагийг багасгана

Цагаан гаа нь толгойн цусны эргэлтийг сайжруулахаас гадна үсний угийг шим тэжээлээр хангадаг байна. Энэ нь үсний ургалтад сайнаар нөлөөлөх ажээ.

Үс бэхжүүлэх маск. Нунтаг цагаан гаа, жожобаг адил хэмжээгээр холиод үс болон хуйхандаа түрхэнэ. 30 минутын дараа угааж цэвэрлэнэ.

Үсний ургалтыг эрчимжүүлэх маск. Цагаан гаа, хэдэн хумс сармисыг үрж жижиглээд усанд хийж хандална. Хандыг багахан оливын тустай холиод үсний угт түрхэнэ.

Хагны эсрэг маск. Нунтаг цагаан гаа, олив эсвэл гүнждийн тосыг 2:3 харьцаагаар холиод үсэндээ түрхэж 15-25 минут байлгана. Долоо хоногтоо 2 удаа энэ арчилгааг хийнэ.

Та цагаан гааг хэрхэн ашигладаг вэ? Бидэнтэй жороо хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *