in

Өөрийнхөө оюун санааг бодитоор үнэлж дүгнэх сонирхолтой бөгөөд таатай сорил

Бидэнд өөрсдийгөө үнэлж дүгнэх цаг хугацаа гардаггүй, гэхдээ тест бөглөх цаг гаргаж чадна. Тест өөрөө өөрийгөө ойлгоход тусална, өөрийн хүсэл зорилгыг ч мэдэхэд нөлөөлнө. Ингээд ажлаасаа багахан хөндийрөөд уран зөгнөлөөр оролдвол яаж байна?

Та бүхнийг сонирхолтой бөгөөд таатай сорилд оролцохыг урьж байна – ордноор аялцгаая.

Ой дундуур баахан явж байтал нэгэн хуучны ордон гарч ирнэ. Ямар хаалгатай байх бол?

Ордон – энэ бол шинэ туршлага, харин ордны хаалга – энэ туршлагыг хүлээн авах таны хандлага.

  • Амьдралаас юу хүсээд байгаагаа өөрөө сайн ойлгоогүй, гэхдээ эрэн хайхад бэлэн.
  • Шинэ туршлага нь хуучны танил, дадал болсон зүйлээсээ сална гэсэн айдас төрүүлдэг.
  • Та бэрхшээлээс айдаггүй, амьдралдаа шинийг хийх эсвэл өөрчлөх хүсэлтэй.

Та эзнийг нь дуудлаа, хэн ч хариу хэлсэнгүй. Хяхтнан дуугарах хаалгыг нээтэл …Юу олж харсан бэ?

  • Хаалганы цаанаас олж харсан анхны зүйл – өөрөө өөрийгөө ингэж төсөөлдөг.
  • Өөрийгөө төлөв даруу, сайхан сэтгэлтэй гэж төсөөлдөг байна. Хүн болгон тань руу тэмүүлдэг гэж боддог.
  • Өөрийгөө олноо танигдсан хүн гэж үзэх бөгөөд хүмүүс танд атаархдаг гэж боддог.
  • Өөрийгөө хүнд хэцүү, үл ойлгогдох хувь хүн гэж үзнэ.
  • Өөрийгөө ямар ч асуудлыг шийдэх хүчтэй гэж үздэг, тиймдээ ч найз нөхөд тань тусламж хүсэхээр байнга ханддаг хэмээн бодно.

Эргэн тойрноо харж байтал 2 давхарт хүргэх шат олж харна. Ямар шат байна?

Шат – амьдралыг бүхэлд нь хэрхэн төсөөлж байгаа төсөөлөл.

  • Амьдралыг хайрлаж чадвал хариу нь ирнэ гэж боддог.
  • Амьдралыг үргэлжилсэн хүнд туршилт хэмээн боддог.

Шатаар өгстөл нэг л цонхтой өрөөнд хүргэнэ. Цонхны хэмжээ ямар байх бол?

Цонхны хэмжээ – өөрийнхөө шаардлагыг хэрхэн хязгаарлаж байгааг илтгэнэ.

  • Юунд зорьж, зорилгодоо хэрхэн хүрэхээ сайн мэддэг. Хүнд бэрх нөхцөл байдлыг та байх ёстой зүйл гэж хүлээн авч шантрахгүй цааш хөдлөнө.
  • Амьдралынхаа таагүй үеийг туулж байгаа буюу энэ нөхцөл байдлаасаа гарах арга зам эрэлхийлж байна.
  • Өөрөө өөртөө итгэлтэй байх зан чанар тань аливаа зүйлийг хязгааргүйгээр сэтгэхэд тусалдаг, тиймдээ ч боломжгүйг боломжтой болгож чаддаг.

Цонхоор юу олж харсан бэ?

Цонхоор харагдах зүйл – нийгэмтэй харьцах харьцаа.

  • Та маш олон танил, найз нөхөдтэй, бүгдэд нь цаг гаргаж чаддаг.
  • Эргэн тойрны хүмүүстэй та нэг түвшинд сайхан харилцаа үүсгэж чаддаг.
  • Найз нөхөд, нийгэмтэй хэрхэн харилцахаа төдийлөн тодорхойлж чаддаггүй.
  • Та ганцаардмал. Таны амьдралд найз гэж хэлэх хүн маш цөөн.

Ордноор цааш явж үзтэл арын цэцэрлэг рүү гарах хаалга байна. Ямар цэцэрлэг байна?

Цэцэрлэг – ирээдүйгээс хүлээж буй зүйл.

  • Ирээдүйдээ багахан санаа зовж яваа, гэхдээ сайжруулахын тулд бүх хүчээ дайчлахад бэлэн байна.
  • Ирээдүйгээс айх зүйлгүй, маргаашийн амьдралдаа маш итгэлтэй алхана.
  • Ирээдүйнхээ төлөө маш их айдастай.

Энэ тест үнэн бодит эсэх талаар та юу гэж бодож байна? Өөрийн санаа бодлоо сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0