in

Тахианы цээж махаар хийж болох амтат салатны 5 жор. Амт муутай цээж махыг та амаа олохгүй идэх болно

Тахианы цээж махаар хийх хамгийн амттай салатны жоруудыг танилцуулж байна. Заавал хийж идэхийг зөвлөе.

Тахианы махтай салат

Орц:

  • Чанасан тахианы цээж мах – 300 г
  • Шош (буцалгасан эсвэл даршилсан) – 200 г
  • Хатуу бяслаг – 150 г
  • Эрдэнэ шиш – 400 г
  • Даршилсан өргөст хэмх – 3-4 ш
  • Хар талх – 3 зүсэм
  • Сармис – 1 хумс
  • Давс, майонез, боодол яншуй

Бэлдэх арга:

  • Сармисаа цэвэрлээд жижиг үрэгчээр үрэх эсвэл тусгай шахагчаар шахна.
  • Хар талхаа давс, сармисаар амтлаад дөрвөлжин хэрчиж тосгүй хайруулын тавганд шарна.
  • Тахианы цээж махаа дунд зэргийн хэмжээгээр хэрчинэ.
  • Даршилсан өргөст хэмхээ дөрвөлжин хэрчинэ.
  • Эрдэнэ шишийн шингэнийг асгаад бяслагаа нимгэн уртаар нь хэрчинэ.
  • Яншуйгаа угаагаад хатаана, урт ишийг нь хэрчиж авна. Яншуйгаа жижиглэн хэрчинэ.
  • Салатны савандаа тахианы мах, шош, бяслаг, эрдэнэ шиш, өргөст хэмх, яншуй, сармистай шарсан талхаа хийж майонезоор амталж хутгана.

Тахианы мах, бяслаг, мөөг, улаан лоольтой салат

Орц:

  • Тахианы цээж мах – 400 г
  • Жижиг үрийн улаан лооль – 250 г (том улаан лоолиор хийж болно, гэхдээ жижиг үрийнх нь илүү амттай)
  • Бяслаг – 200 г
  • Шампиньон – 250 г
  • Майонез
  • Давс

Бэлдэх арга:

  • Тахианы цээж махаа чанаад шөлнөөс нь авч хөргөнө.
  • Шампиньон мөөгөө угааж дунд зэргийн хэмжээтэй хэрчиж багахан тосонд шарна.
  • Махаа дунд зэргийн хэмжээгээр хэрчинэ.
  • Бяслагаа 5-5 мм хэмжээтэй дөрвөлжин, улаан лоолио дөрөв хувааж хэрчинэ.
  • Тахианы мах, бяслаг, мөөг, улаан лоолио саванд хийнэ.
  • Майонез, давсаар амтлаад таваглана.

“Эрүүл мэнд” салат

Орц:

  • 250 г тахианы цээж мах – чанана (эсвэл тахианы бусад хэсгийн мах)
  • 200 г шампиньон мөөг, 1 бөөрөнхий сонгино – өөрийн дураар хэрчинэ
  • 200 г хатуу бяслаг – том дөрвөлжин эсвэл том ширхэгтэй үрэгчээр үрнэ
  • 2-3 ш улаан лооль – дөрвөлжин хэрчинэ.
  • 1 олив – цагираг байдлаар хэрчинэ
  • Ногоон сонгино, майонез…

Бэлдэх арга:

  • Тавагны ёроолд майонезоо нарийхан торлож гоожуулна.
  • Салатны эхний давхарга – тахиа, дараа нь майонез, мөөгний давхарга.
  • Дараа нь бяслаг, улаан лооль.
  • Давхарга болгоны завсар майонез явахыг анхаарна уу, салатны дээд давхар олив, ногоон сонгино байна. Шөнөдөө хөргөгчиндөө хонуулж амтыг нь шингээнэ. Амттай салатаа зооглоорой.

Тахианы махан салат

Орц:

  • Тахианы цээж мах – 2 ш
  • Улаан лооль – 2 ш
  • Хар олив – 80 г
  • Цоохор майлз – 3 иш
  • Ногоон сонгино, сонголтоор
  • Жимсгэнийн уксус – 1 х.х
  • Оливийн тос – 3 х.х
  • Сармис – 1 хумс
  • Давс
  • Перец

Бэлдэх арга:

  • Бэлдэх хугацаа – 15 минут
  • Тахианы цээж махаа ширхэгийн дагуу уртаар нь хэрчинэ
  • Сонгино, цоохор майлз, улаан лооль, оливоо хэрчинэ. Самар жижиглэж бэлдэнэ.

Амталгаа бэлдэх:

  • Уксус, тос, давс, перец, жижиглэсэн сармисаа холино.
  • Салатаа дээрх тосоор амтлаад сайтар хутгана.

Шерлок салат (маш амттай бөгөөд зөөлөн)

Шарсан сонгино нь салатыг улам ч амттай болгоно. Хийхэд маш хялбар.

Орц:

  • 250 г чанасан тахианы цээж мах
  • 200 г даршилсан шампиньон мөөг
  • 4 чанасан өндөг
  • 1 сонгино
  • 80 г цэвэрлэсэн хушга
  • 200 г майонез
  • Давс, перец, ургамлын тос

Бэлдэх арга:

  • Сонгиноо арилгаад жижиглэн хэрчиж шаргал өнгөтэй болтол нь халуун тосонд шарна.
  • Сонгиноо шарж байхдаа тахианы мах амтлагчаар амталж болно. Эфирийн тосонд шарж байгаа бол сонгино өөрийн гэсэн этгээд амтыг ч мэдрүүлнэ.
  • Тахианы мах, өндгөө жижиг дөрвөлжин, харин шампиньоноо нимгэн хэрчинэ. Самраа багахан шараад жижиглэнэ.
  • Бүх орцуудаа холино, гэхдээ багахан самар авч үлдээрэй, дараа нь салатаа чимэглэх юм. Бага зэрэг давс, перец хийж майонезоор зуурна. Үлдсэн самраараа салатаа чимэглэнэ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0