in ,

Гэртээ хүрэн манжингаар “хөөрхөн” болгодог маск хийж тавиарай. Арьсны бүх асуудлыг шийдээд зогсохгүй, таны гоо сайхныг улам гэрэлтүүлнэ

Таны нүүрний арьсыг сэргээж өнгөлөг болгох маскыг танилцуулах гэж байна. 5-7 удаа тавиад л та ялгааг нь олж харна. Хүрэн манжин нь эрдэс бодис ихээр агуулдаг, төмөр, амин дэмээр баялаг тул арьсанд тэжээл өгдөг байна.

Орц:

  • 1 хүрэн манжин
  • 2 х.х шавар (Мултани митти)
  • 1 ц.х нимбэгийн шүүс
  • 1 х.х тараг

Бэлдэх арга:

  • Хүрэн манжингаа цэвэрлээд үрж жижиглэнэ. Шүүсийг нь шахна.
  • 2 х.х шавар, 2 х.х шүүс, 1 ц.х нимбэгийн шүүс, 1 ц.х таргаа саванд хийж сайтар хутгана.
  • Нүүрэндээ түрхээд 15 минут байлгаж хатаана.
  • Цаг дуусангуут бүлээн усаар нүүрээ угааж цэвэрлэнэ.
  • Долоо хоногт хоёр удаан түрхсэнээр арьсны өнгө сэргэнэ.

Хүрэн манжин нь С амин дэмээр баялаг тул пигментийн толбыг багасгаж арьсны өнгийг сэргээдэг байна. Антиоксидант тул үрчлээ гарахаас урьдчилан хамгаална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *