in

Салахын аргагүй амттай шарвин хийх 15 төрлийн жор: Амралтын өдрөөр өглөөнийхөө цайнд заавал хийж идээрэй

Шарвин – хайруулын таваг дээр хайрсан шингэн гурилан зуурмагаар хийсэн гамбир юм. Шарвингийн маш олон төрлийн жор бий бөгөөд бүгд адил орцтой – гурил, өндөг, сүү.

Шарвин – өглөөний сайхан хоол. Сироптой, жимсний зүсмэлтэй, шоколадтай, зөөхийтэй. Бидний санал болгох 15 жор таны амьдралыг улам амттай болгоно гэж найдаж байна

Алимтай шарвин

Бэлдэх хугацаа: 10 минут

Өндгөө масло, сүү, сахартай холиод чимх давсаар амтлаад жижиг цагираг хэлбэрээр хэрчсэн алимаа нэмнэ. Гурилаа хөөлгөгч, сахар, цинамонтой холино. Сүү, гурилаа хольж хутгана. Зөөлөн гал дээр шарна.

Гэрийн шарвин

Гурил, хөөлгөгчөө холиод дээрээс нь сахар, тос, чимх давс нэмнэ. Зуурмаг дээрээ алим эсвэл гадил нэмж болно. Бүх орцуудыг сайтар холиод дараа нь халаасан хайруулын тавганд шарна.

Нэрсний сироптой шарвин

Бэлдэх хугацаа: 15 минут

Усанд сахар хийж уусгаад нэрсээ хийж 10 минут буцалгана.

Хуучны жор

Бэлдэх хугацаа: 20 минут

Гурилаа шигшээд хөөлгөгч, давс, сахар нэмнэ. Гурилны төв хэсэгт нүх гаргаад сүү, өндөг, бүлээн тосоо хийж зуурна. Шарвингаа хоёр талаас нь шарж болгоно.

Цинамонтой талхан шарвин

Юуны түрүүнд хавчуургаа бэлдэнэ: тос, бор сахар болон цинамоноо холино. Тусдаа саванд гурил, хөөлгөгч, давс, сүү, өндөг, бага зэргийн наранцэцгийн тос нэмж холино. Дараа нь халаасан хайруулын тавганд гурилын зуурмагаа шарж биежүүлсний дараа дээрээс нь хавчуургаа хийнэ.

“Улаан хилэн” шарвин

Гурил, хөөлгөгч, сахарны нунтаг, давс, пахта, нунтаг какао, сахар, ойролцоогоор 2 х.х хүнсний шингэн улаан өнгийн будаг болон өндгөө хийж зуурна. Шарах шүүгээнд 30 минут шарж болгоно.

Гүзээлзгэнэтэй шарвин

Сүү, өндөг, гурил, хөөлгөгч, хүнсний сод болон ванилийн экстрактаа хийж холино. Гурилдаа нүх гаргаад сүү, хайлуулсан тос болон гүзээлзгэнээ хийж зуурна. Шарвинг дунд зэргийн гал дээр шарна.

Беконтой шарвин

Бэлдэх хугацаа: 30 минут

Беконоо шарна. Гурилаа бэлдэнэ. Хайруулын тавгаа сайтар халаагаад зуурмагаа гонзгой хэвтэй байхаар асгана, дээрээс нь беконоо тавьж дахин зуурмагаа асгана. Шарвингаа хоёр талаас нь хайрна.

Луувантай жижиг шарвин

Хуурай орцуудаа холино: гурил, хөөлгөгч, цинамон давс, бор сахар. Үрж жижиглэсэн лууван, наранцэцгийн тосоо холиод зуурмагаа бэлдэнэ. Хэт их хутгах хэрэггүй, эс бөгөөд хатуу шарвин гарч болзошгүй.

Жимсний сагстай шарвин

Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана. Гурил, сахар, давс, өндөг, сүү, хайлуулсан тосоо хийж зуурна. Хэвэнд хийж 25 минут шарна. Сагсаа чихрээр амталсан жимс, жимсгэнээр чимнэ.

Рикотта болон нимбэгтэй шарвин

Гурил, сахар, давсаа холино. Өөр саванд өндөгний шар, рикотта, цөцгийн тос, нимбэгийн шүүс, хальс болон ванилаа хийж хутгана. Өндөгний цагааныг сайтар хутгаад гурилны зуурмаг дээрээ нэмнэ. Шарвинг цитрусын амттай болгох нимбэгийн хальсаа нэмэхээ мартаж болохгүй.

Шарсан бекон, цинамонтой шарвин

Саванд гурил, хөөлгөгч, давс, сахар болон цинамоноо хийж дээрээс нь тараг, өндөг, тос, бяслаг, ванилийн сахраа нэмнэ. Беконоо халаасан шарах шүүгээнд хийгээд дээрээс нь бор сахар, цинамон цацаарай. 15-20 минутын дараа бекон бэлэн болно. Шарвингаа шараад чихэрлэг беконоо дээрээс нь тавьж шоколад асгана.

“Орео” шарвин

Кремийг бэлдэхэд, 1,5 стакан кокосын үйрмэг, 2-3 х.х кокосын сүү, 2-3 х.х сахарын нунтаг, чимх ванилийн экстракт нэмнэ. Нунтаг какаотой шарвингийн зуурмагаа хайруулын тавганд хоёр талаас нь шарсны дараа кремний хавчуургаа хийгээрэй.

Сүү, өндөггүй шарвин

Цагаан хоолтнуудад зориулсан шарвин. Гурил, хөөлгөгч, сахар, давс, чимх цинамон, ургамлын тос болон 2,5 аяга ус. Шарвингийн зуурмаг бэлэн боллоо.

Тарагтай шарвин

Бэлдэх хугацаа: 15 минут

Гурил, хүнсний сод, давс, сахараа саванд хийж хутгана. Өөр саванд өндөг, тараг, сүү, тосоо хийж хутгана. Бүх орцуудыг холиод сайтар хутгаарай.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0