in ,

Үс уналтыг зогсоож, үсний ургалт болон эрүүл байдлыг дэмжих 10 хүнсний бүтээгдэхүүн

Сайн хоол эрүүл мэндэд нэн тустай. Үс унах, гэмтэх эсвэл ургахгүй байвал хамгийн түрүүнд анхаарах зүйл бол хоол хүнс.

Үс уналтыг зогсоох 10 хүнсийг танилцуулж байна.

Өндөг

Уураг нь үсийг сэргээхэд нөлөөлөх учраас өндгийг үсний эрүүл байдлыг сэргээхэд ашигладаг. Уургаас гадна өндөг нь биотин болон В-ийн бүлгийн амин дэмээр баялаг. Өндөгний уургийг өндөр чанарых гэж үзэх тул үс бэхжүүлэхэд үр дүнтэй.

Яргай загас

Яргай – хүний эрүүл мэндэд нэн тустай тослог загас, мөн үсний эрүүл байдлыг хангахад нөлөөлнө. Яргай нь Омега-3-ын агууламжтай тул үсний ургалтыг сайжруулна.

Үхрийн мах

Чанартай үс ургуулахын тулд бие махбодид уураг нэн шаардлагатай. Үхрийн мах нь уураг, В амин дэм, төмөр, цинкээр баялаг.

Анхааруулга. Хэрвээ таны холестерины хэмжээ өндөр бол уургийг өөр бусад эх сурвалжаас авна.

Шош

Шош нь калори багатай уураг, ширхэглэг, В-ийн бүлгийн амин дэм, С амин дэм болон эрдэс бодисын эх сурвалж болно. Шош нь мөн үс уналтын эсрэг үйлчилгээ үзүүлэх төмрийн агууламжтай хүнс ажээ.

Наранцэцгийн үр

Наранцэцгийн үр нь үсний уналтын эсрэг үйлчилгээ үзүүлэх уураг, цинк, селен, биотин, кали, зэс, төмөр, В-ийн бүлгийн амин дэм, Е амин дэм, магни болон калциар баялаг. Мөн тосны хүчил болох Омега 6-ийн агууламжтай.

Самар

Самар шим тэжээл ихтэй хүнс, үүнд уураг, амин дэм, эрдэс бодис, эрүүл тос зэрэг үсний уналтыг зогсоох бодисын агууламж өндөртэй.

Бууцай

Бууцайны ашиг тус маш их ажээ. Шим тэжээлтэй бодис ихтэй, антиоксидант: В, С болон Е амин дэм, кали, кальци, төмөр, магни болон тосны хүчил болох омега 3 зэрэг нь үсний эрүүл байдлыг хангана.

Овьёос

В-ийн бүлгийн амин дэм, цинк уураг, зэсээр баялаг тул үс уналтын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн үсэнд нэн шаардлагатай эрдэс бодисоор баялаг, жишээ нь кали, фосфор, магни болон тамөр.

Лууван

Лууван нь бета-каротиноор баялаг, уг бодис нь үсний эрүүл байдлыг хангахад нэн чухал. Мөн А амин дэм нь үсний тослогийн тэнцвэрт байдлыг хангана.

Чихэрлэг төмс

Чихэрлэг төмс байнга хэрэглэснээр үсний уналтыг зогсоож болно. Бета-каротиноор баялаг тул таны бие махбодь А амин дэмээр дэмжигдэх болно.

Чихэрлэг төмсийг та чанаж эсвэл жигнэж идэж идээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *