in

Юу вэЮу вэ ГоёГоё ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд хоорондоо ямар ялгаатай байдаг вэ? Энэ талаар мэдсэнийхээ дараа та алийг нь сонгохоо өөрөө шийдээрэй

Хүмүүс энэ дэлхий дээр дахин шинээр бүтээгдэх зүйл байхгүй болсон гэж ярьдаг. Та дэлгүүрийн тавиур дээр маш олон янзын адил төрлийн бараанууд байгааг хармагцаа үүнтэй маргашгүй юм байна гэж бодох байх.

Та бүхэнд хоорондоо мөнхийн өрсөлдөгч болсон бүтээгдэхүүнүүдээс жишээ авч хүргэж байна.

Pepsi vs Coca-Cola

Хүн төрөлхтөн магадгүй 2 хэсэгт ангилагдах байх: Pepsi-д дурлагч болон Cola-д дурлагч нар…

Туршилтаар үзэхэд эдгээр ундаанууд нь хоёр өөр амттай байсан нь: Pepsi нь үл ялиг цитрус жимсний хольцтой, харин Cola нь бага зэрэг ванилийн орцтой байжээ.

Гэсэн ч тэдний найрлага нь ижилхэн. Coke нь наалтан дээрээ найрлаганыхаа талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг бол Pepsi нь нэмэлт болох E-тэй орцуудаа кодолсон байдаг байна.

Жишээ нь, фосфорын хүчил нь E338 гэж кодлогдсон байдаг.

Түүнчлэн Coca-Cola-гийн жинхэнэ найрлага нь нууцлалтай байдаг, харин Pepsi үйлдвэрлэгчид үүнийгээ нууцалдаггүй байна.

Lay’s vs Pringles

Ижил төрлийн бүтээгдэхүүнүүд болох Lay’s ба Pringles чипсүүд нь мөн л адил мөнхийн өрсөлдөөнтэй хоёр.

Эдгээрийн орц нь яг л ижилхэн боловч Lay’s-д дурлагчид хэзээ ч Pringles болон өөр чипсүүдийг худалдаж авахгүй. Үнэн хэрэгтээ Pringles-ийн орцын 42% нь л төмс байдаг ба исгэгч хөрөнгөтэй гурил бүтээгдэхүүнд орсон байдаг. Харин Lay’s нь сонгодог төрөл буюу хольцгүй дан шарсан төмсний зүсэмнүүд байдаг байна.

Энэ хоёр бүтээгдэхүүний үйлдвэрлэгч нар харин орцныхоо талаар нуудаггүй тул бид өөрсдийн таалагдсаныг л сонгох юм.

Lipton vs Nestea

Эдгээр 2 ундааны өрсөлдөөн Coke ба Pepsi хоёрын өрсөлдөөний хажууд тийм ч алдартай биш боловч бас ч дутахааргүй юм. Энэ 2 нь найрлага болон амтын хувьд ижил буюу цай, ус, элсэн чихэр болон чихэр орлуулагчаас бүрдсэн. Харин наалтан дээрээ Nestea натурал амт оруулагчтай, Lipton нь бага зэрэг химийн аргаар оруулсан хольцтой гэж тэмдэглэсэн байдаг.

Гэсэн хэдий ч Lipton нь дэлхий даяар өрсөлдөхүйц чанараараа илүү олон фенүүд дагуулдаг бололтой. Харин Nestea 2018 онд ихэнх орнуудад бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг зогсооно хэмээн мэдэгдсэн аж.

Orbit vs Dirol

Орц ба найрлага нь ижил байгааг үл харгалзан эдгээр бохинууд нь тодорхой хэдэн ялгаатай. Хүмүүсийн дунд явуулсан туршилтын дүнгээс харахад Orbit нь Dirol-ыг бодвол илүү удаан үйлчилгээтэй аж.

Статистикаас харахад ихэнх худалдан авагчид (61% нь) гаатай бохийг авахыг илүүд үздэг байна.

Нэмж хэлэхэд эдгээрийг удаан зажлах үед Orbit бутардаг харин Dirol илүү хатуу болдог байна.

Burger king vs McDonald’s

Бургер нь түргэн хоолны салбарт хамгийн алдартай хоол гэдэгтэй маргах нэгэн байхгүй бизээ. Нэр нь ижил боловч жор нь ялимгүй өөр байх тохиолдол бий.

Чизбургерээс жишээ авч үзье.

Burger King-ийн хавчуургатай талхан дээр сесам үр цацсан байдаг бол McDonald’s-ынх тийм биш юм.

Хуучны үеийнхэний хэлдгээр бол чизбургер нь романтик болзоонд тохиромжтой байдаг учир нь үүнд сонгино ордоггүй. Харин тэжээлийн хувьд авч үзвэл үйлдвэрлэгчид тайлбарлахдаа McDonald’s-ын бургер 300 ккал агуулдаг харин Burger king-ийнх 500 ккал агуулдаг хэмээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *