in

Амралтынхаа өдрөөр эдгээр 10 киноноос сонгож үзээрэй. Тааварлашгүй оньсого мэт эдгээр бүтээлүүд таны тархийг тултал ажиллуулна

Сайн кино гэдэг бол зөвхөн дэлгэцэнд л таныг татах биш таны бүх бодол оюуныг эзэмдэж мөн нэг секунд ч таныг уйдаадаггүй. Таамаглахын аргагүй, сэтгэл хөдөлгөм, үзэгчдийг 100% татаж чадсан дараах кино бүтээлийг танилцуулж байна.

Wind River

Дүрүүдэд : Жереми Реннер, Элизабет Олсен, Жон Бернтал, Келси Чоу

Мөрдөгч залуухан охин Индиан нутгийн оршин суугчдыг гайхашруулдаг. Холбооны мөрдөх товчооны ажилтан Жеин Беннер анчин залуу Кори Ламбертыг эрэн хайдаг. Та энэхүү киноноос сонирхолтой түүх төдийгүй тулаан, түгшүүртэй байдлыг олж хараад зогсохгүй итгэл найдвараа алдсн бүхэл бүтэн үндэстний хувь тавилангийн тухай хүчирхэг кино юм.

Red Dragon

Дүрүүдэд: Энтони Хопкинс, Эдвард Нортон, Рэйф Файнс, Харви Кейтель, Эмили Уотсон

Холбооны мөрдөх товчооны ажилтан Will Graham нь Hannibal Lecter-ийг барьж тэтгэвэртээ гарахаар шийдсэн ч тийм ч амар байсангүй. Түүнийг зогсоохын Will хуучны найзынхаа туслалцааг авдаг.

A Ghost Story

Дүрүүдэд: Кейси Аффлек, Руни Мара

Нэгэн эмэгтэй өөрийн хайртай нөхрөө алддаг. Тэр одоо хаана байна вэ? Тэр алга болсон уу эсвэл өөр ертөнцөд очсон уу? Эсвэл эргэн тойронд одоог хүртэл байсаар байгаа юу? Учир битүүлэг, аймшгийн хэдий ч заримдаа сэтгэл татам түүх, үхэл ба хайрын талаар өгүүлсэн бүтээл.

Non-Stop

Дүрүүдэд: Лиам Нисон, Жулианна Мур, Мишель Докери, Кори Столл

Билл Маркс бол зорчигчдыг нислэгийн үед хамгаалдаг нисэх хүчний маршал. Харин энэ удаад бүх зүйл буруугаар эргэж, Билл террорист халдлагын мессеж хүлээн авдаг. Түүнд итгэхгүй байсан зуу зуун хүмүүсийг дэнчин тавиад тэрээр жинхэнэ гэмт хэрэгтнийг удалгүй олж мэддэг.

Take Shelter

Дүрүүдэд: Майкл Шеннон, Жессика Честейн, Това Стюарт, Ши Уигхэм

Гол баатар нь нэгэн гэр бүлийн гишүүн бөгөөд өөрийн эхнэр, охиноо учирч буй аюулаас хамгаалахыг хүсдэг. Санаанд оромгүй төгсгөлтэй энэхүү сэтгэл зүйн киног үзсэнээр та олон зүйлийн талаар тунгаан бодох нь лавтай.

Get Out

Дүрүүдэд: Дэниэл Калуя, Эллисон Уильямс, Кэтрин Кинер, Брэдли Уитфорд

Энэ киноны гол баатар найз охиныхоо аав ээжтэй танилцах болсоноор жинхэнэ сорилт эхэлдэг. Тийм аймаар зүйл биш боловч хайртай хүнийх нь аав ээж дээд зиндааны баян хүмүүс, маш тансаг байшинд амьдардаг. Хар арьстай охиныхоо найзыг хэрхэн хүлээн авах бол. Арьс өнгөөр ялгаварлах үзэл, хөгжилтэй байдал, мөн аймшгийн, төсөөлшгүй адал явдлаар дүүрэн кино юм.

Unthinkable

Дүрүүдэд: Сэмюэл Л. Жексон, Кэрри-Энн Мосс, Майкл Шин, Стивен Рут

АНУ-ын армийн нэгэн цэрэг АНУ-ын томоохон хотуудад 3 цөмийн зэвсэг байрлуулсан. Удирдах газрын эхний даалгавар бол гэмт хэрэгтнээс хаана гэдгийг олж мэдэх. Гэмт хэрэгтнээс байцаалт авсан ч юу ч олж мэдээгүй ба нууц туршуул тоглоомд орж ирдэг.

The Ledge

Дүрүүдэд: Чарли Ханнэм, Лив Тайлер, Патрик Уилсон, Терренс Ховард

Өнгөц харахад киноны үйл явдал нь үзэсгэлэнтэй, өхөөрдөм бүсгүй; шашин шүтлэгтэй залуу; зоригтой, сэтгэл татам залуу гурвын хайрын гурвалжин мэт боловч тийм биш. Итгэл үнэмшил, шашин шүтлэг, харилцаа ба нийгмийн зогсонги байдлыг энд харуулжээ.

Collateral

Дүрүүдэд: Том Круз, Жейми Фокс, Жада Пинкетт Смит, Марк Руффало

Хөлсөлсөн алуурчин нь барьцаанд байсан таксины жолоочийг гаргаж хамтдаа Лос Анжелесийн шөнөөр нэг нэгээр аллага хийж байсан. Энэ үед жолооч өөрийгөө яаж аврахаа ойлгож, сүүлийн хохирогчийг үхлээс авардаг.

What Lies Beneath

Дүрүүдэд: Мишель Пфайффер, Харрисон Форд, Дайана Скаруид, Венди Крюсон

Багш Норман Спенсэр болон түний эхнэр Клэйр нар охиноо коллежоос гарсны дараа гэртээ хоёулаа үлдсэн ба Клэйрийн айдас, санаа зовнил нэмэгдсэн хэдий ч Норман эхнэрийнхээ энэ байдлыг машины ослын үр дагавраас болсон гэж бодно. Нэгэн нууцлаг явдал тэдний амьдралыг эргүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *