in , ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар

Таны үсэнд зориулсан хамгийн хэрэгтэй 14 заль: Эдгээрийг мэдээд авчихсан байхад та үсэндээ санаа зовохгүй байж болно

Эрүүл сайхан үс – орчин үеийн бүсгүйчүүдийн хувьд гоо үзэсгэлэнгийн чухал хэсэг юм. Гэвч үс арчлахад их хэмжээний цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагддаг.

Таны өдөр тутмын ажлыг хөнгөвчлөхийн тулд бид хамгийн хялбар, энгийн аргуудыг цуглуулан хүргэхээр боллоо. Таныг гайхалтай харагдах болно гэдэгт итгэлтэй байна.

Үсээ буржийлгахын тулд соруул ашигла

Үсний хайч, индүү хэрэглэлгүйгээр хэрхэн соруул ашиглан үс буржийлгаж болдгийг энэ бичлэгээс та олж үзээрэй.

Нимбэгийн шүүсээр үснийхээ өнгийг сэргээ

Энд нэгэн блоггер хэрхэн нимбэгний шүүс болон нарны тусламжтай үсийг гялалзсан сайхан болгож болдгийг зааж өгөх болно.

Ангижруулагчийг устай холь

Энэ арга үсээ янз бүрээр сүлжих дуртай хүмүүст хэрэг болно. Өөрийн хэрэглэдэг энгийн ангижруулагчаа энд үзүүлсний дагуу халуун устай холиод нойтон үсэн дээрээ түрхээрэй. Дараа нь үсээ хүссэнээрээ янзлаарай. Ингэснээр таны үс хэлбэрээ удаан хадгалж, арзайхгүй, гялалзсан сайхан харагдах болно.

Үсний лакыг нивденк рүүгээ цац

Нивденкийг сайн тогтоохын тулд үсэндээ зүүхээс 2 минутын өмнө энд үзүүлсний дагуу лак цацаж эсвэл хуурай шампунь түрхэж хэрэглээрэй.

Боосон үсээ илүү урт харагдуул

Боосон үсийг хэрхэн мэдэгдэхүйц урт харагдуулж болдгийг энэ блогоос олж мэдээрэй.

Боосон үсээ илүү өтгөн харагдуул

Үсээ илүү өтгөн харагдуулахыг хүсвэл энд үзүүлсний дагуу боосон үснийхээ дунд “аалз”-аар хавчаарай.

Үсээ угаахын өмнө самна

Үсээ угаахын өмнө сайтар самнавал үс бага унадаг гэж энэ блогийн зохиогч зөвлөж байна.

Гэрийн нөхцөлд өөрөө үсэндээ сор хийцгээе

Өнгө өнгийн сор олон улирлын турш тренд хэвээр байгаа билээ. Заавал будаг худалдан авах шаардлагагүй – энэ зааврын дагуу өөрөө үсэндээ сор тавьж болно.

Эсвэл сор тавихад нүдний тень ашиглаж болно

Сор тавихын тулд заавал зориулалтын будаг авах шаардлагагүй. Тод өнгийн тень аваад энд үзүүлсний дагуу үсээ дээрээс доош арчаарай. Ягаан өнгийн сор тавихад хацар өнгөлөгч хэрэглэж болно.

Соронзлогдсон үс

Үсээ самнахын өмнө энд үзүүлсний дагуу энгийн хуурай салфеткийг самандаа бэхэл. Дараа нь үсээ самна. Ингэснээр үс соронзлогдохгүй бөгөөд илүү удаан торгомсог зөөлөн байх болно.

Арзгар үсээ дар

Үсээ боож, сүлжих үедээ өрвийсөн богино үснүүдээ арзайлгахыг хүсэхгүй байгаа бол шүдний сойз дээр үсний ангижруулагч эсвэл биеийн энгийн тос түрхээд энэ бичлэг дээр үзүүлсний дагуу жижиг үснүүдээ самнаарай. Ингээд таны үс бүхэл өдрийн турш хэлбэрээ алдалгүй гялалзах болно.

Үсний индүү, тугалган цаасаар долгион оруул

Хөнгөн долгион оруулахын тулд эхлээд үсэндээ халуунаас хамгаалагч хэлбэржүүлэх үйлчилгээтэй цацлага цацна. Дараа нь үснээсээ бага хэмжээгээр хувааж аваад үсээ гогцоолдоод тугалган цаасаар орооно. Үүний дараа үсний индүүгээрээ 1-2 минут хавчаад тугалган цаасаа аваарай.

Сул долгионтой эффектийг бий болго

Замбараагүй, долгиолсон үстэй болохыг хүсвэл үсээ энгийн л “загасан сүлжээ”-гээр сүлжихэд хангалттай. Энэ зааврын дагуу сүлжээрэй. Унтахын өмнө бага зэрэг чийгтэй үсээ ингэж сүлжээд өглөө нь тайлаад үсний лак цацаж өгөөрэй.

Кокосын тос хэрэглэ

Кокосын тос толгойн арьсыг маш сайн чийгшүүлдэг бөгөөд хагнаас салахад тань тусална. Тосоо үсний угандаа түрхээд хонуулаарай. Өглөө нь толгойгоо энгийн шампуниар угаагаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *