Та бүхэнд целлюлиттэй тэмцэх хоол хүнс, усанд орох арга гээд олон төрлийн аргыг багтаасан хөтөлбөрийг танилцуулж байна. Өдөрт дунджаар 1 цаг байхад хангалттай. Сарын дараа та зөөлөн сайхан арьстай болох болно.
Өдөр бүр: хоол ба уух зүйл
Уураг, эслэг, нүүрс усаар баялаг хоол хүнс нь ханаагүй өөх тосны хүчлээр баялаг байдаг. Тахианы мах, мөөг, брокколи нь уураг, эрдэс бодис, витаминаар баялаг ба 100 гр тутамдаа 300 ккал агуулдаг.
Шарсан, давстай, чихэрлэг, түргэн хоол, хагас боловсруулсан хоол хүнс, согтууруулах ундаа бага хэрэглэ.
Целлюлиттэй тэмцэхэд хамгийн хэрэгтэй 10 хоол хүнс: гадил, усан үзэм, наран цэцгийн үр, цагаан гаа, загас, оливын тос, байцай, овьёос, авокадо, өндөг.
Уух зүйлсийн дэглэм: өдрийн турш 1,5-2 л цэвэр ус уу. Тунгалаг шингэн үүсэхэд хэрэгтэй. Целлюлит үүсэх гол шалтгаан нь тунгалаг шингэний дутагдал юм.
Өдөр бүр: бодисын солилцоог сайжруулах шингэн
Хоол тэжээлийн мэргэжилтнүүд цагаан гааг жин хасах хамгийн сайн аргуудын нэг гэж үздэг. Яагаад гэвэл хаван хөөж, биеэс илүүдэл шингэнийг хөөдөг. Нимбэг нь бөөрний үйл ажиллагааг сайжруулж, хорт бодисыг хурдан гадагшлуулахаас гадна хоолны шингэцийг сайжруулна.
Хугацаа: 10 минут.
Өглөө бүр: оливын тос / загасны тос
Оливын тос ба загасны тос нь липид бодисын солилцоог бий болгож, арьсыг чийгшүүлэн мөн чангаруулахад тустай ханаагүй тосны хүчлээр баялаг байдаг. Өглөөд 1 ц/х оливын тос ууж болно. Жилдээ 2 удаа сарын турш загасны тос уухад сайн.
7 хоногийн 4-5 өдөр: дасгал
Целлюлиттэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөнийг зохистой хоол хүнстэй хослуулах юм. Фитнес клубт зааж өгдөг ABL-тэй програм. Энэ нь хэвлийн хөндий, өгзөг, гуяны хэсэгт сайн нөлөөтэй мөн зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Гэртээ хийхэд ч мөн үр дүнтэй: 6 сэт дасгал хийнэ. Нэгийг нь дээр үзүүллээ.
Яаж хийх вэ: гараа шалан дээр тавиад үүнтэй ижил байрлал авна. Дараа нь гэдэс лүүгээ баруун өвдөгөө нугалж буцаан шулуун жийж шалнаас дээш 13-20см-т өргөж дараа нь зүүн хөлөө гэх мэтээр 8 тоогоор 3 оролт хийнэ.
Хэзээ: 2 өдөр хийгээд 1 өдөр амарна.
Хугацаа: 40 минут.
Өдөр бүр: шүршүүрт орж массаж хийнэ
Шүршүүр, ванд орж байхдаа тойрог хөдөлгөөнөөр диаграммын дагуу өөртөө массаж хийнэ. Хөлнөөсөө эхлээд, ташаа, өгзөг дараа нь бугуй, мөр, хэвлий, цээж, нуруу гэсэн дарааллаар хийнэ. Бие угаагчаар массажлах боломжтой.
Хүйтэн устай шүршүүрт өдөр бүр орох нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг зөөлөн болгодог. Саунд орох нь илүү үр дүнтэй.
Хүйтэн устай шүршүүрт хэрхэн бэлтгэх вэ:
- Эхлээд бүлээн ус гоожуулж орно.
- Аажмаар температурыг өсгөж 30-90 секунд хөлрөнө.
- Огцом хүйтэн усаа гоожуулан 30-90 секунд зогсоно.
- Ийм маягаар хүйтэн халуун усаа ээлжлэн 3-5 удаа давтана.
- Хамгийн сүүлд хүйтэн усаар дуусгаарай
Шүршүүрт орсны дараа танд маш таатай сайхан байх болно. Хүйтэн ба бүлээн усанд эхэндээ дасахад хэцүү ч хэд хэд давтсаны дараа зүгээр болно.
Хугацаа: 10 минут.
Долоо хоногт 2 удаа: натурал скраб
Натурал гуужуулагч скраб нь арьсан доорх давхаргын цусны эргэлтийг сайжруулдаг. Жор: Нэг аяга далайн давс + ¼ аяга оливын тос. Өөр нэг энгийн үр дүнтэй арга бол: нэг аяга хуурай кофе + бага хэмжээний давс эсвэл сахар + хэдэн дусал оливын тос.
Скрабаа түрхээд доороос нь дээш чиглэлтэй тойрог маягаар зөөлөн массажлана. Усанд эсвэл шүршүүрт орсныхоо дараа 7 хоногт 2 удаа тавина.
Хугацаа: 10 минут.
Долоо хоногт 1 удаа: далайн давстай ванн
Ваннаа бүлээн усаар дүүргээд (усны температур 37° C–ээс их биш), далайн давснаасаа 200-500 гр хийнэ. Их байх тусмаа үр дүн сайн байх болно. Бүсэлхийнээс дээш орох хэрэггүй, вандаа сууж орно. Үүнийхээ дараа давсаа шууд угаана. 30 минутын дараа үр дүнг нь улам сайжруулахын тулд массаж хийж болно.
Хугацаа: 15-20 минут. Хэрвээ таны арьсыг цочроож байвал хугацаагаа багасгаж болно.
Харьцуулсан зураг
Эхлэхээсээ өмнө зургаа аваад сарын дараа үр дүнгээ хараарай.