in ,

Залуу насыг бэлэглэх гайхалтай үйлчилгээтэй тосыг гэртээ хийгээрэй. 7 хоногийн дотор л таныг үрчлээнээс чинь салгана!

Хүн хэдэн ч настай бай хамаагүй цэвэрхэн, чийгтэй, толигор арьстай байхыг хүсдэг. Гайхалтай үр дүн өгөх нэгэн тосны энгийн жор бидэнд байна. Арьсыг чийгшүүлэх, өнгийг сэргээх, хөгшрөх явцыг удаашруулах, үрчлээ арилгах үйлчилгээтэй. Байгалийн цэвэр гаралтай учраас элдэв гаж нөлөөгүй. Бүх төрлийн арьсанд тохиромжтой тул та санаа зовох зүйлгүй.

Хийхэд маш энгийн. Дараах зааврыг дагахад л болно.

Шаардлагатай орц:

  • 2 ц.х. вазелин
  • 1 өндөгний шар
  • 2 х.х бүйлсэн самрын тос (эсвэл оливын тосоор орлуулж болно), хагас хоолны халбага сайн чанарын зөгийн бал.

Бэлдэх арга:

Вазелинаа хайлуулна. Хайлангуут нь гал дээрээс авч бусад орцуудаа нэмнэ. Хэдэн минутын турш сайтар холино. Тосоо 50 мл-ын саванд хийж хадгална.

Нэгдүгээрт, сайтар цэвэрлэсэн нүүрэндээ тосоо түрхэж зөөлөн иллэг хийнэ. 30 минут байлгасны дараа цэвэр ус шингээсэн хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ.

Тэмдэглэл:

Энэ тосыг унтахаасаа 2 цагийн өмнө түрхэнэ яагаад гэвэл тос 1 цагийн турш арьсанд шингэдэг. Нэг дор их хэмжээгээр тос хийх хэрэггүй учир нь бүх орц цэвэр байгалийн гаралтай. Нэг удаа бэлдсэн тосыг хэрэглэж дууссанаас хойш үр дүн нь мэдрэгдэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *