in ,

ГоёГоё

Бүсгүйчүүд ээ, гоо сайхнаа удаан хугацаанд хадгалахыг хүсэж байвал доорх 18 хүнсийг өдөр тутамдаа тогтмол хэрэглээрэй

“American Journal of Obstetrics and Gynecology” сэтгүүлд эмэгтэйчүүдийн хоолны дэглэм тэдний эрүүл мэндэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг тухай дурьджээ. Хэт туранхай эсвэл хэт тарган, эрүүл бус хоол хүнс нь зөвхөн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй гадна төрх, дархлаа, насжилт, өндөр, үр тээх боломжид хүртэл нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тийм учраас хоолны тэнцвэрт дэглэм барихыг санал болгож байна.

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээ удаан хадгалах, эрүүл саруул байхад туслах хүнсийг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

 

Арьсны залуу төрх, гоо сайхныг удаан хадгалахад антиоксидант нэн чухал, хэт ягаан туяаны гаж нөлөөнөөс хамгаалах А, С болон Е амин дэмээр баялаг хоол хүнс түлхүү хэрэглэнэ. Мөн пигментийн толбо үүсэх, хавдар тусахаас хамгаалах альфа-липийн хүчил, эрт үрчлээ суухаас урьдчилан сэргийлэх коэнзим Q10, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх цинкээр баялаг хоол хүнс хэрэглэнэ.

Хөхний хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн байгааг тогтоосон. Үүнд индол-3-карбинол агуулагдах брокколи – хавдрын эсрэг маш хүчтэй антиоксидант ажээ.

Яс, шүдний эрүүл мэндийг дэмжихийн тулд кальци болон Д амин дэм нэн чухал. Үүнээс гадна нүдний хараа муудахаас хамгаална. Кальцийн агууламж өндөртэй хүнсийг эндээс үзнэ үү.

АНУ-ын Кливлендийн эмнэлгийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад нөхөн үржихүйн систем маш чухал ажээ. Эмэгтэйчүүдийн бие эрхтэн хэвийн ажиллах, гормоны тэнцвэрт байдлыг хангахын тулд омега-3 тосны хүчил, Е амин дэм, йод, холин, С амин дэм нэн хэрэгтэй байна.

Өсвөр насны охидуудад уураг маш чухлаас гадна жингээ барьж буй эмэгтэйчүүдэд ч хэрэгтэй бодис. Эмэгтэйчүүдийн өдөрт хэрэглэх уургийн хэмжээ 1 кг жинд 0,8 г, идэвхтэй хөдөлгөөнтэй бол 1 кг жинд 1,5 г гэж тооцно. Бие махбодийг уургаар хангах хүнсийг эндээс үзнэ үү.

Эмэгтэйчүүд өдөрт 400 мкг-аас багагүй фолийн хүчил (В9 амин дэм) хэрэглэж байх ёстой – сэтгэл хөдлөлийн тэнцвэрт байдлыг хангах, дархлаа дэмжих үйлчилгээ үзүүлэх ажээ. Уг бодис дараах хүнсүүдэд ихээр агуулагддаг байна.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-1 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0