in ,

Суларч унжсан арьсыг чангалах үйлчилгээтэй 34 хүнсний бүтээгдэхүүн. Та эдгээрийг аль ч дэлгүүрээс олж авах боломжтой

Арьсны гоо сайхан, эрүүл байдлыг дэмжихийн тулд бид багагүй мөнгө үрдэг нь үнэн. Харин 2005 онд америкийн гоо сайхны эмч нар үрчлээ, батга, толбо, арьсны хуурайшилт зэргээс хямдханаар бас амттайгаар салах боломжтойг тогтоосон. Хоолны цэсдээ хэдхэн бүтээгдэхүүн нэмчихэд л болно.

“Гоо сайхныг дэмжих хоол хүнс. Зарчим болон практик” номын хэсгээс та бүхэнд хэсэгчлэн хүргэж байна. Танд тональ крем дахин хэрэг болохгүй ээ.

Пигментийн толбоны үед

Пигментийн толбыг С болон Е амин дэм багасгахаас гадна эллагийн хүчил, усан үзмийн ясанд агуулагдах антиоксидант багасгана. Эдгээр амин дэм нь цитрусын төрлийн жимс, бөөрөлзгөнө, киви, анар болон улаан лоольд ихээр агуулагддаг.

Нарны туяанд удаан хугацаагаар байхад пигментийн толбо илүү тодордог. Нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалахын тулд антиоксидант хүнс ихээр хэрэглэнэ, жишээ нь, жимсгэнэ, грейпфрут, хан боргоцой, чавга, брюссель болон навчит байцаа, чили чинжүү, бууцай, гурвалжин будаа.

Тослог арьсанд

Тослог арьстай хүмүүсийн хувьд нэгэн түгээмэл асуудал байдаг – нүүрний Т-бүсэд гялалзсан тос харагдах. Энэ тохиолдолд гоо сайхны бүтээгдэхүүн богино хугацааны л тусламж үзүүлнэ. Харин А амин дэмээр баялаг хоол хүнс асуудлыг мэдэгдэхүйц багасгах ажээ – хатаасан чангаанз, манго, лууван, өндөгний шар, бууцай болон амтат төмс түлхүү хэрэглээрэй.

Тослог арьстай хүмүүсийн арьс үрэвсэх хандлагатай, үүнийг тусгай хоолны дэглэмээр багасаж болно. Хамгийн гол нь хоол хүнсэндээ хагас ханасан тосны хүчлээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх – энэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхэд нөлөөлнө. Товчхондоо, жимс, ногоо, хушга, маалингийн үр, тос, далайн гаралтай өвс ургамал, далайн загас хэрэглэнэ.

Хуурай арьсанд

Хуурай арьсыг холестерины болон Е амин дэмийн дутагдлаар тайлбарладаг. Энэ тохиолдолд бүрэн ханасан тосны хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэнэ. Жишээ нь, шош, далайн гаралтай хүнс, өндөг, авокадо, төрөл бүрийн самар.

Мөн цагаан хоолтнуудын дунд нүүрний арьс хуурайших явдал элбэг тохиолддог. Хэрвээ та цагаан хоолтон биш бол мах, загас түлхүү идэж байгаарай. Ялангуяа яргай загас, нуурын загас тохирно.

Үрчлээний эсрэг

10 гаруй жилийн тэртээгээс америкийн судлаачид антиоксидант нь үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг тогтоосон байна. Жишээ нь, өдөр болгон буурцаг иддэг бол арьсны үрчлээний шинж тэмдэг бага гарах бөгөөд нүдний зовхины жижиг үрчлээ арилах хүртэл өөрчлөлт явагдана.

Швед эмэгтэйчүүдэд үрчлээ харьцангуй бага гардаг шалтгааныг хоолны дэглэмтэй холбон тайлбарлаж байна. Энэ нутгийн эмэгтэйчүүд навчит ногоо, бууцай, спаржа, цоохор майлз, хаш, сармис, сонгино ихээр хэрэглэдэг. Харин улаан өнгийн мах, сахар, цөцгийн тос, маргарин, сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзахад харамсах зүйлгүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *