Улаан дарс – гоо сайхны аргаар? Арай ч тийм дээрээ тулаагүй байлгүй дээ. Яаран дүгнэлт хийх хэрэггүй ээ. Дарс – хэдэн насаар залуужуулах үйлчилгээтэй эликсир ажээ.
Манай ээжийн багын найз нэгэн мэс засалч байдаг юм. Тэр арьсны тухай бүгдийг мэднэ. Мэс засалч найз нь ээжид минь санаанд оромгүй зөвлөгөө өгчээ. Өдөр болгон цэвэр улаан дарсаар нүүрээ арчвал үрчлээ багасна гэж хэлсэн байна.
Нүүрний арьсны залуу төрх
Бүсгүй хүн болгон онцын хүч гаргалгүйгээр арьсны залуу төрхөө хадгалахыг хүсдэг. Ээж минь өөрийн бие дээрээ эмчийн өгсөн зөвлөгөө үнэн эсэхийг туршиж үзлээ. Тэгээд яасан гээч? 2 долоо хоногийн дараа үнэхээр залуужиж ирсэн. Нууц юунд оршиж байгааг хэлье…
Улаан дарс цусны эргэлтийг сайжруулахаас гадна арьсны гүнд орж цэвэрлэдэг байна. 3 хоногтоо 1 удаа улаан дарсаар нүүрээ угаана: оройдоо улаан дарс шингээсэн хөвөнгөөр л арчина гэсэн үг. Мөн дарсны маск тавьж болно. Энэ нөхцөлд гэрийн дарс ашиглах нь илүү үр дүнтэй, яагаад гэвэл химийн ямар ч нэмэлт орц байхгүй. Хэрвээ гэрийнх байхгүй бол сайн чанарын дарс худалдан аваарай.
Нүүрний арьсыг залуужуулах дарс-сүүний маск
Орц:
- 4 х.х улаан дарс
- 1 ц.х сүү
- Бага зэргийн гурил
- Дарсны маскны нууц
Бүх орцуудыг хольж каш шиг зуурмаг бэлдээд нүүрэндээ 20 минут тавина. Маскыг бүлээн усаар сайтар угаана.
Улаан дарс арьсыг гүн цэвэрлэнэ, үхэжсэн арьсыг гуужуулж шим тэжээл өгнө. Энэ эртний сайхан ундааг гоо сайхандаа ашигласнаар таны арьс гоо сайхнаар гэрэлтэх шиг л болно.
Сүү – арьсны супер бүтээгдэхүүн. Уг бүтээгдэхүүнд 3000 гаруй шим тэжээлтэй бодис байгаагийн дотроос амино хүчил, амин дэмүүд болно. Сүүн тослог нь арьсыг гүн чийгшүүлдэг (нэг дусал сүүнд 10,000,000 тосны бөмбөлөг бяцхан дуслаар байдаг), сүүнд агуулагдах шим тэжээлтэй бодисууд нь арьсыг чангалах үйлчилгээ үзүүлнэ.
Кремийг угаасны дараа чийгшүүлэгч тос түрхэнэ. Маскыг оройдоо тавихыг зөвлөж байна. Үр дүн гарах нь ойлгомжтой. Дарсаар хэдэн өдөр угаасны дараа болон хэд хэдэн маск тавьсны дараа ээжийн арьсны уян хатан чанар сэргэж эхэлсэн. Нүүрний өнгө нь туяарч, гүнзгий үрчлээ нь эрс багасч байсныг би харсан.
Зөвлөгөө
Арьсны залуу төрхийг хадгалах дарсны крем бэлдэж болно: өдрийн эсвэл шөнийн тосон дээр хэдхэн дусал улаан дарс дусаагаад л боллоо.
Мэс заслын эмч нүүрээ зөв угаах зөвлөгөө өгсөн байсан. Усны хэм үүнд чухал үүрэгтэй. Ус хүйтэн байх тусам арьсанд эерэгээр нөлөөлнө. Арьсны залуу төрхөө удаан хадгалахыг хүсэж байвал мөсөөр арчих нь чухал.
Мөн улаан дарс хөлдөөж нүүрээ арчиж болно. Хөлдсөн улаан дарсны антиоксидант алдагдахгүй, дээрээс нь хүйтэн жин нь арьсыг чангалах үйлчилгээ үзүүлнэ.
Улаан дарс – гайхалтай ундаа. Зөвхөн гадуур бус мөн дотуур хэрэглэхийг зөвлөсөн байсан. Гэхдээ мэдээж хэмжээг нь тааруулна. Улаан дарс ой санамж сайжруулна, мэдрэлийн системийг тайвшруулна, стрессийг багасгана.
Улаан дарсанд агуулагдах антиоксидант нь хөгшрөлтийн процессыг удаашруулахаас гадна өөхний хуримтлалыг багасгадаг байна. Юуны төлөө уухаа та мэдэж байгаа биз дээ.
Найз бүсгүйчүүдтэйгээ дээрх нийтлэлийг хуваалцаарай. Улаан дарсны арьсанд нөлөөлөх нөлөө нь үнэхээр үнэлшгүй, танд таалагдана гэдэгт найдаж байна.