in ,

ГоёГоё ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн

Загвар зохион бүтээгчийн хувийн нууцаас: 50 нас хүрсэн ч гэсэн хэрхэн дэгжин харагдах вэ?

40 нас хүрээд л эмэгтэйчүүд шүүгээнээсээ даашинзаа гарган хаяж өөрсдөөсөө анх удаа “энэ надад зохих болов уу” гэж асуудаг. 50 насандаа хэрхэн хувцаслах нь сэтгэл судлалын үүднээс наснаас ихээхэн хамаардаг.

Харамсалтай нь энэ бол туйлшрал. Залуу нас ард үлдсэн болохоор төвийг сахиж гоц гойд юмгүй хувцаслаж эхлэдэг. Залуучуудыг дагаж дэгжин хөгжилтэй хувцас (майк, богино юбка, өндөр өсгийт) сонго.

50-с дээш насны эмэгтэйчүүдийн хувцаслалт

50 настай эмэгтэй бол амьдралын туршлагатай учраас өөртөө итгэлтэй, тайван байдаг. Загварлаг хувцаслахын тулд 50 насныханыг төлөөлөх зөв зүйлсийг багтаасан хувцасны шүүгээ хангалттай.

Загварын мэргэжилтнүүдийн зөвлөснөөр зөв сонгосон хувцас, төгс нүүр будалт, сайн үсний засалт нь хамгийн төгс нүүрний мэс заслаас ч илүү ахимаг насны эмэгтэйчүүдийг залуу харагдуулдаг.

Энэ бол “Маш энгийн!” 50 настай эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээг хэрхэн сонгох 15 гайхалтай санааг танд хүргэе.

Ахимаг настай эмэгтэйн жирийн үед гадуур гарахдаа өмссөн загварлаг сул саарал хүрэм. Танд энэ шийдэл таалагдаж байна уу?

Пүүз, кет зөвхөн охидын дүр төрх гэж андуурав аа. Загварлаг энэ насны эмэгтэйчүүд иймэрхүү хөнгөн гутал, өмд, сул чөлөөтэй цамц мөн түүн дээрээ цулгуй хоолойтой цамцыг төгс хослуулах боломжтой.

Бүгд нийлээд энгийн хэрнээ дэгжин. Тохирсон гоёл чимэглэлийг сонгон зүүх нь онцгой харагдуулдаг.

Гэгээлэг өнгөтэй чийшиг, дүүжин өмд, цамц пиджак нь хотоор алхах, бизнес өдрийн хоол эсвэл найзуудтайгаа уулзахад маш сайхан дүр төрхийг бүрдүүлэхээс гадна дур булаам цүнх, бусад гоёл чимэглэлээ зүүхээ мартуузай.

Урт цамц, тэлээтэй урт цамц, хүзүүний ороолт нь наснаас үл хамааран ямар ч дүр төрхөнд төгс нийцнэ. Эдгээрийг өмсөхөд таатай, дэгжин, мөн хоорондоо зохицсон харагдана.

Хээнцэр, дэгжин өөр нэг дүрх. Твид даавуу хэзээ ч моодноос хоцрохгүй!

Хүйтний улиралд өнгө нэмэхийн тулд тод чөлөөтэй өмд, үүндээ нийцүүлэн тогтвортой өсгийтэй гутал, дулаан хүрэм сонгоорой. Ингэж хувцасласан эмэгтэй гудамжинд анхаарал татах ба эрчүүдийн биширсэн харцыг та булаах болно.

Энэ хээнцэр эмэгтэйг хараад “эмээ” гэж хэлэхээргүй байна шүү!

Хар өнгө – энэ бол мэдээж нийтлэг өнгө боловч хувцасны шүүгээнд зонхилох хэрэггүй.

Бид цагаан өнгөтэй цамц, хүрэм, футболк санал болгохоос татгалзаж байна. Яагаад гэвэл арьсны согогийг энэ өнгө илүү тодруулдаг. Завсрын өнгийг шууд татгалзах хэрэггүй, энэ нь зөвхөн сонгосон өнгө нас нэмж харагдуулахгүй байхыг батлахад хэрэгтэй.

Бараан хувцсанд дуртай эмэгтэйчүүд чимэглэлээ (цүнх, гутал) тод өнгийнхөөс сонгож авах хэрэгтэй. Хувцас цулгуй эсвэл нэг янзын хээтэй байвал сайн. (том хээ нь илүү хөгшин харагдуулдаг)

Энэ гайхалтай сонголт биш гэж үү?

Энэ загварлаг дүр төрх танд хэр таалагдаж байна? Би энэ насан дээр ирэхээрээ эргэлзэлгүй ингэж хувцаслана аа.

Хувцасыг сонгохдоо өөрийн биеийн хэлбэрийг бодолцож үзэх нь чухал. Харандаан юбка өмссөн эмэгтэй.

Ажил хэрэгч эмэгтэй үргэлж загварлаг харагддаг ба нас бол асуудал биш.

Энгийн боловч дэгжин хувцаслалт нь оффисын ажлын орчинд төдийгүй кафед уулзах, хотоор алхах зэрэгт төгс нийцнэ.

Хямд болон үнэтэй зүйлсийг худалдан авч хослуулан өмс: онцгой ба нэр хүндтэй брэндүүд нас нэмж харагдуулдаг.

Энэ харьцуулашгүй дүр төрхийг хараад та хөгшин наснаасаа ичих хэрэг байхгүй гэдгийг ухаарна. Өдөр бүр аз жаргалтай, таатай байж юунд ч санаагаа бүү зовоо!

Биед эвтэйхэн жийнс бол түүнийг хэрхэн зөв сонгохоо мэддэг хүн бүрт сайхан зохино. Өөрийн наснаасаа ичдэггүй дэгжин эмэгтэйчүүд үүний баталгаа юм. Цэнхэр жийнс, цайвар цамц, энгийн хүрэмний хослол бол байнга нэн тэргүүнд байдаг.

Бүх зүйл сэтгэл татам, эмэгтэйлэг.

Загварын өвөрмөц мэдрэмж. Хэн 50 настай эмэгтэйчүүдийн шүүгээнд тод өнгө байхгүй гэж хэллээ?

50 настай эмэгтэйчүүд сайхан хувцаслахын тулд шүүгээндээ чухал хэдэн зүйлсийг авах ёстой. Юбка, өмд, хэлхгэр цамц, цамц, хүрэм гээд бүх зүйл яг таарсан байх хэрэгтэй.

Олон өнгөтэй хувцас мөн цэцэгтэй хээтэй хувцаснаас зайлсхий. Илүү тайван өнгийн хувцас таныг сайхан харагдуулна. Бариу өмднөөс татгалзаарай. Бүстэй цамцтай харандаан өмдийг өмсөх нь илүү дээр.

Дэгжин загварлаг байна гэдэг нь сэтгэл санааных мөн наснаас огтхон ч хамаарахгүй гэдгийг та харлаа. Өөрийгөө сонсож, гоо сайхандаа итгэл төгс аз жаргалтай байцгаая!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *