in ,

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илүү тодотгож өгөх шилдэг үс засалтууд. Танд ердөө 5 минут байхад л хангалттай

Зун – үсний засалтыг турших боломжтой улирал төдийгүй туршилт хийх ч ёстой улирал. Зуны нартай өдөр толины өмнө олон цагийг өнгөрөөхийг хэн ч хүсэхгүй. Тэгэхээр хөнгөн, амархан үсний засалт сонгох нь ойлгомжтой.

Бага зэрэг эргүүлээд – зуны гоёмсог засалт бэлэн. Чимэглэлийн хувьд резин, хавчаар тэр ч бүү хэл амьд цэцэг ч ашигласан болно. Дараах хувилбарууд бүх төрлийн үсэнд тохиромжтой – урт, дунд зэргийн бас богинохон үсэнд. Үсний засалтыг хийхэд маш бага хэрэгсэл шаардах тул та өөрөө засах бүрэн боломжтой.

Зуны засалтууд.

Романтик, гэнэн, сэтгэл хөдөлгөм

 

Өдөр тутмын төдийгүй онцгой үйл явдалд ч тохиромжтой

 

Энэ сүлжсэн үсийг резинээр ч, хавчаараар ч тогтоож болно

 

Энэ засалт халуун нартай өдөр чухам тохиромжтой

 

Романтик хүнд төгс зохино

 

Хараад хэнд ч ойлгомжтой 4-хөн схем

 

Зуны бороотой өдөр ч боломжтой

 

Энгийн, эвтэйхэн үсний засалт идэвхтэй амралтанд зориулагдсан

 

Балетчины үс – хаана ч, хэнд ч зохино

 

Өндөр, хөвсгөр үсний засалт таны үсийг өтгөн харагдуулна. Эргэн тойрны хүмүүс таниас нүд салгахгүй

 

Оффист ч бай, наран шарлагын газар ч бай – хэв маягийг бүрэн илэрхийлнэ

 

Үсээ хавчаараар тогтоогоорой. Энгийн бөгөөд хөнгөн загвартай

Үсний засалтын дээрх энгийн аргуудын тусламжтайгаар та гоо сайхан харагдах боломжтой. Цаг хугацаа, үс арчилгааны маш бага хэрэгсэл орох болно.

Leave a Reply

Your email address will not be published.