in ,

Гоо сайхан харагдуулаад зогсохгүй таны цаг зав, мөнгийг давхар хэмнэх арчилгааны 14 аргууд

Бид бүхэн цэвэрхэн, гоо сайхан харагдахыг хүсдэг. Харамсалтай нь тэр бүр асуудлыг өөрөө шийдэж чадахгүй мэт сэтгэгдэл төрөх нь бий.

Зөвхөн гоо сайхан харагдах бус мөн цаг зав, мөнгө хэмнэх арчилгааны зарим нэг аргуудыг танилцуулж байна.

Гоёмсог үсэнд


Хэрвээ та тослог үстэй бол давс, тэр дундаа далайн давс тус болно. Өөрийн шампуньд 2-3 хоолны халбага хийгээд угаахад таны үс илүү удаан цэвэрхэн байдлаа хадгална.

 

Өтгөн хөмсөг, сормуус


Сормуусны будагны савыг хаялгүй хадгалж байгаарай. Сайтар угаагаад кастровын тос, Е амин дэм болон зуун настыг холиод савандаа хийнэ. Ингээд сормуус, хөмсгөндөө орой болгон түрхэхэд сарын дараа өтгөрч байгааг та мэдэрнэ.

 

Нүдний доорх хөх толбо


Өтгөн кофе уугаад шаарыг нь бүү хаяарай. Таны нүдийг сэргээж өгнө. Кокосын тос болон кофены шаарыг адил хэмжээтэй хольж нүднийхээ доор 15 минут түрхэнэ. Долоо хоногтоо 3-4 удаа энэ маскыг хэрэглэнэ.

 

Чанга бие


Целлюлитийн эсрэг боолтыг гэртээ өөрөө хийж болно. Жишээ нь, 2 х.х нунтаг цагаан гаа, 5 х.х гоо сайхны шавар, 10 х.х бүлээн ус хийж зуурна. Зуурмагийг биеийн асуудалтай хэсгээр (гэдэс, харвин, гуя, гар) түрхээд хүнсний скочоор орооно. 1 цагийн дараа аваад бүлээн шүршүүрт ороорой. Долоо хоногтоо нэг удаа энэ боолтыг хийнэ.

 

Гөлгөр хөл


Элсэн чихэр/шугаринг хамгийн шилдэг депиляцид тооцогддог. Илүү их өвдөх хэдий ч арьс нь үрэвсэж улайхгүй, шинээр ургах үс хатгахгүй. Пастаг бэлтгэхэд ¼ стакан нимбэгийн хүчил, 2 стакан сахар, ¼ стакан ус хэрэгтэй. Орцуудыг зөөлөн гал дээр тавьж алтан шаргал өнгөтэй болж хайлтал нь хутгасаар байна. Хөргөөд хөлийн үсний ургалтын эсрэг түрхэнэ. Дараа нь пастаг огцом татаж авна.

 

Гоёмсог, хатуу хумс


Хумсыг бэхжүүлэхэд адил хэмжээтэй хольсон кокосын тос болон зөгийн бал, мөн хэдхэн дусал лавандагийн тос хэрэгтэй. Хумсандаа түрхэхэд амар байлгахын тулд угааж цэвэрлэсэн хумсны будагны саванд хийгээрэй.

 

Нүүрэн дээрх хар цэг


Хамар, эрүүн дээрх хар цэг таныг зовоож байна уу? Тэгвэл маш энгийн маск хэрэглэж үзэхийг зөвлөж байна. 1 ц.х бүлээн ус, 1 х.х гурил, 1 ц.х зөгийн балыг зуурна. Маскыг даавуун дээр түрхээд арьсны асуудалтай газраа 10-15 минут тавиарай.

 

Цэвэрхэн суга


Суганы өнгийг сэргээхийн тулд түүхий төмсний компресс тавина. Хагас цаг байлгаарай.

 

Наранд түлэгдвэл


Наранд түлэгдэж улайсан арьсыг хүнсний содын тусламжтайгаар дарж болно. Хүнсний содтой хүйтэн компрессыг 10-15 минут тавина.

 

Цэвэрхэн ул


Хөлийн улыг байнга цэвэрхэн байлгахын тулд хөлийн ваннд орж байгаарай: 2 аяга бүлээн усанд ½ аяга сод, 1 аяга уксус. Уусмалд хөлөө 15-20 минут дүрнэ. Дараа нь хөлөө хаттал нь арчаад тэжээлийн тос түрхээрэй.

 

Нүүрний цэвэрхэн арьс


Нүүр цэвэрлэх алдарт хар маскийг гэртээ бэлдэж болно. 2 х.х нунтаг идэвхжүүлсэн нүүрс, 1,5 х.х желатиныг бүлээн усанд уусгана. Богино долгионы зууханд уусмалаа халааж сайтар хутгаад нүүрэндээ түрхэж 30 минут байлгана. Дараа нь маскыг аваарай.

 

Цасан цагаан шүд


1 ц.х нухсан гүзээлзгэнийг 1 ц.х хүнсний содтой зуурна. Шүдний ооны оронд уг зуурмагаар сардаа 2 удаа угааж байгаарай.

 

Өдрийн турш цэвэрхэн арьс


Ажлын өдрийн дараа ч гэсэн шинэ мэт сэргэг нүүрний арьстай байхыг хүсвэл сэргээх үйлчилгээтэй спрей цацаарай. Зуун настын гель (дэлгүүрээс авч болно эсвэл өөрөө гэртээ бэлдсэн ч байж болно)-ийг устай 1:3 харьцаагаар холино. Шүршдэг саванд хийж өдрийн турш нүүрэндээ цацаарай.

 

Анхилуун үнэр


Өдрийн турш үснээс тань анхилуун үнэр үнэртэж явахыг хүсвэл үнэртэй усаа самандаа цацад үсээ самнаарай.

Leave a Reply

Your email address will not be published.