in ,

Загвар өмсөгч бүсгүйчүүд биеийнхээ галбирыг алдахгүйн тулд өглөөний цайндаа юу иддэг вэ?

Загвар өмсөгчид бие галбиртаа байнга анхаарал тавих хэрэгтэй байдаг. Тайзан дээр гунхалзах эдгээр бүсгүйчүүдийг чанд хоолны дэглэм барьж дан ногоо, усаар л хооллодог гэж төсөөлдөг хүмүүс их. Үнэндээ тэгдэггүй ажээ.

Алдартай урт хөлтнүүд өглөөг ямар хоолоор угтаж авдгийг сонирхоцгооё.

Жижи Хадид


Талх, төмс, сүү бол залуу загвар өмсөгчийн өглөөний хоол. Илүү авсан калорио боксоор хичээллэж шатаадаг.

 

Кэндис Свейнпол


Өглөөдөө сайтар хоолловол өдөр элдэв хоол идэх дуршил буурдаг гэж үздэг бүсгүй. Спортын хувьд батут, бокс, штанг өргөх зэрэг төрлийг сонирхдог.

 

Миранда Керр


Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр өглөөг стакан нимбэгтэй халуун усаар угтана. Тэрээр байнга идэвхтэй хөдөлгөөнийг дэмждэг хүн, сууж байхдаа ч булчингуудаа ажиллуулсаар байдаг ажээ.

 

Карли Клосс


Түүний онцлог бол өдөр болгон спортын төрлөө өөрчилдөг. Бага байхдаа сонгодог бүжгээр хичээллэдэг байжээ.

 

Нина Агдал


Илүүдэл жинтэйгээ тэмцдэг түүний нууц бол Barry’s Bootcamp хөтөлбөр – армийн бэлтгэл сургуулилтын элементтэй идэвхтэй дасгал.

 

Жизель Бюндхен


Долоо хоногийг угтаж авах өөрийн гэсэн дүрэмтэй – нимбэгтэй смузи, өргөст хэмх, алим, кейлагийн навч. Спортын төрлөөс кун-фуг илүү сонирхоно.

 

Даутцен Крус


Өглөөний өег хоолноос гадна тэрээр цитрус жимсний шүүс уух дуртай.

 

Адриана Лима


Дархлаагаа дэмжих зорилгоор өдөр болгон халбага зөгийн бал иднэ. Сонгодог спортын төрлөөс капоэйрийг сонгодог.

 

Роузи Хантингтон-Уайтли


Хоол идэхээсээ 15 минутын өмнө ба дараа нь аяга ус уудаг. Үндсэн хоол идэхээсээ өмнө ислэг жимс иднэ. Ингэснээр өлсөх мэдрэмж нь багасдаг байна.

 

Ирина Шейк


Орос бүсгүй гэрийн хоолонд нугасгүй дуртай, өөрийгөө шарвин энэ тэрээр эрхлүүлэх шиг болно. Илүүдсэн грамм болгоноо спорт зааланд хөлсөө гоожуулж хасна даа. Долоо хоногтоо 5 удаа спорт зааланд хичээллэдэг байна.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0