in ,

Толгой загатнаж, үс хагтах таагүй асуудлаас салах шилдэг аргууд

Хаг – хэнд ч тааламжтай санагдахгүй зүйл. Хагтаж байсан хүн ямар хэцүү болохыг нь сайн ойлгоно.

Толгой байнга загатнах, хувцсан дээр элдэв үxэжсэн арьс унасан байх гэсэн байнгын айдас зэрэг асуудлууд тулгардаг. Үс хагтах явдал нь маш их түгээмэл. Дэлхийн хүн амын тал хувь нь хагтай нүүр тулгарч үзсэн байдаг ажээ.

Насны өөрчлөлт, туссан өвчин, шим тэжээлгүй хоол хүнс нь хаг үүсэх шалтгаан болдог гэж мэргэжилтнүүд үзэж байна. Жишээ нь, эрчүүд илүү их хагтдаг нь тэдний арьс өөх тос ихтэй холбоотой ажээ.

 

Цайны модны тостой шампунь хэрэглэнэ

Цайны модны тостой шампуниар (дэлгүүрийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг тасаг) толгойгоо угаахад үр дүн үзүүлж байгааг судалгаагаар тогтоожээ. Химийн гаралтай үс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэх хэмжээгээ зөв тохируулж байх хэрэгтэй. Үсэнд химийн бодис хэдий хэр их хүрнэ төдий чинээ л үс гэмтэх болно гэдгийг бүү мартаарай.

 

Е амин дэм, цинк, ашигтай өөх тосоор баялаг хоол хүнс

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр Е амин дэм, цинк, ашигтай өөх тосоор баялаг хоол хүнс түлхүү хэрэглэнэ. Хаг үүсгэхэд нөлөөлсөн арьсны хуурайшилтыг багасгана.

Хаг багасгах зориулалтаар – гадил, бууцай, хушга, шош зэргийг хэрэглэнэ.

 

Бага стресстээрэй

Стресс эрүүл мэндэд маш олон асуудал үүсгэдгээс гадна хаг үүсэх шалтгаан болдог байна. Стресс зүрхний шигдээс болгох эрсдэлтэй. Цус харвасны дараах эрчимт эмчилгээний дараа заавал хагтаж байгааг эмч нар ажиглажээ. Тиймээс аль болох стрессээс зайлсхий.

Бясалгал, тайвшрах арга техникт суралцаж стрессээ багасгаарай.

Эрүүл мэндээ бодоцгооё!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *