in ,

Эрчүүдийн харцыг хамгийн ихээр өөртөө татдаг хувцас загварын 12 тренд

Эрчүүдийг загвар ойлгодоггүй, анзаардаг ч үгүй гэж бодоцгоодог. Үнэн хэрэгтээ эрчүүд эмэгтэйчүүдийн моодыг сонирхдог төдийгүй таашаан хүлээн авдаг ажээ.

Тэдэнд юу таалагддагийг бид судалж үзсэн юм.

 

Мөрөвчгүй топ

Эрчүүдийн үзэл бодол: Мөр болон эгэм нь нүцгэн биеэс илүүтэй сэтгэл татам харагддаг. Ийм бүсгүйг анзааралгүй өнгөрнө гэж байхгүй.

 

Зузаан томдсон цамц

Эрчүүдийн үзэл бодол: Энэ нь бүсгүй хүнийг өөртөө итгэлтэй бөгөөд сонирхолтойг илтгэж байгаа ажээ. Ийм бүсгүйтэй уулзахад эрчүүдэд сайхан байдаг байна.

 

Неон даашинз

Эрчүүдийн үзэл бодол: Наранд шарсан бие дээр бол бүр ч дур булаам харагдана. Ийм л бүсгүйг олны дундаас онцолж харна.

 

Эрэгтэй загвартай цамц

Эрчүүдийн үзэл бодол: Эрчүүдээсээ илүүтэй зохиод байна уу гэмээр харагддаг. Эрэгтэй цамц өмссөн бүсгүй хүн – сэтгэл гэжигдэх шиг болдог.

 

Цагаан өнгийн жинс

Эрчүүдийн үзэл бодол: Яг ямар учир шалтгаантай юм бүү мэд, ямартай ч цагаан жинс өмссөн бүсгүйчүүд таалагдаад байдаг юм. Хамгийн сонгодог нь – жинс, энгийн майк. Чөлөөтэй мөртлөө галбирыг нь гайхалтай гаргаж чаддаг.

 

Спорт хувцас

Эрчүүдийн үзэл бодол: Бэлтгэлийн хувцас өмссөн бүсгүй хүн анхаарал татахаас өөр яах вэ дээ. Ийм хувцастай бүсгүйчүүд зорилготой харагддаг.

 

Морины сүүл

Эрчүүдийн үзэл бодол: Явж байхдаа морины сүүлээрээ шавхуурдаад л. Ийм үсний засалт нь бүсгүй хүний нүүрийг шууд ил харагдуулдаг, гоёмсог харагдах ажээ.

 

Нэхмэл хээ

Эрчүүдийн үзэл бодол: Эмэгтэйлэг зан чанарыг илэрхийлэгч. Нэхмэл хээний цаанаас харагдах арьс ямар ч эр хүний сэтгэлийг татна.

 

Бейсболын малгай

Эрчүүдийн үзэл бодол: Спортлог, чөлөөтэй харагддаг. Ийм бүсгүйг харсан анхны бодол – харьцахад хамаагүй амар байна.

 

Нүцгэн нуруу

Эрчүүдийн үзэл бодол: Нуруугаараа том ухлаадастай даашинз өмссөн бүсгүйгээс харцаа салгахад амаргүй. “Нүцгэлэлгүйгээр нүцгэн харагдах” – зальтай арга. Эмзэг, турьхан харагдана.

 

Том размертай хөнгөн даашинз

Эрчүүдийн үзэл бодол: Романтик гэхдээ хэт задгай биш. Өөрийгөө хүндэлдэг бүсгүйчүүд ийм даашинз сонгох нь элбэг. Бие галбираа нуусан ч бүгд мэдрэгдэнэ. Гоё хөл нь нэг ил харагдаж нэг нуугдаад л, богино даашинз өмссөнөөс ч илүүтэй сэтгэл татна.

 

Бонус: үс

Эрчүүдийн үзэл бодол: Бага зэргийн замбараагүй гэхдээ өөрийнхөөрөө байгаа үс эмэгтэй хүнийг чимдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *