in ,

Унжиж суларсан хөxийг чанга, үзэмжтэй болгож таныг өөртөө итгэлтэй алхахад туслах 2 зөвлөгөө

Унжсан хөx биед тухгүй байхаас гадна өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг. Жирийн дасгалын тусламжтайгаар унжсан хөxийг эргүүлж өргөх боломжгүй гэдэг яриа би урьд өмнө нь сонсож л байлаа. Бас үүний зэрэгцээ хөxөө сайхан хэвээр нь хадгалах бүрэн боломжтой талаар ч сонсож байсан бөгөөд эдгээрийг жагсаан бичиж авч эхэлсэн юм.

Өөрийн бие дээр чухам ямар дасгал, зөвлөгөө үр дүнтэй болохыг туршиж үзэхэд би олон жил зарцуулсан. Бусдын зөвлөгөөг дагахаас гадна өөрөө интернетээс ч мэдээлэл хайж байлаа.

Энэ боломжгүй юу? Үгүй ээ! Би үүнийг батална! Би нэг дасгалыг сонгон авч олон жил хийж байна. Энэ дасгал хөxний минь чанга, гоё хэлбэрийг сэргээхэд үнэхээр үр дүнгээ өгсөн. Энэ бол миний дасгал! Энэ дасгалаас гадна гэрийн нөхцөлд бас нэгэн аргыг давхар ашигласан юм.

Энэ хоёр зөвлөгөөг би хувьдаа ҮНЭЛДЭГ. Гар дороо бэлэн байлгах үүднээс та үзэг, цаас авч бичиж эхлээрэй.

 

Зөвлөгөө 1: Дасгал сургуулилт

Хэрхэн хийх вэ:

  • Түшлэггүй сандал дээр нуруугаараа дээш харан хэвтэнэ (түшлэггүй сандал байхгүй бол орон дээр эсвэл хивсэн дээрээ хэвтэж болно)
  • Хоёр гартаа тус тус 2.5 кг-ын жинтэй зүйл барина
  • Цээжин дээрээ шулуун өргөнө
  • Дараа нь хоёр гараа аль болох удаанаар хоёр тийш болгож барина, яг л онгоц шиг
  • Аажим өргөнө
  • Дасгалыг давтана

Дасгалыг нэг өдөр өнжөөд 10 удаа тус бүр 3 удаагийн давтамжтайгаар хийнэ. Энэ дасгал нь хөxний доор байрлах булчин болон цээжний дээд хэсэг, суга орчимын булчинг ажиллуулна. Сарын дараа гэхэд та өөрчлөлтийг мэдэрнэ. Дасгалыг удаан хугацаанд хийх тусам өөрчлөлт мэдрэгдсээр байна.

 

Зөвлөгөө 2: Гэрийн нөхцөлд хийх арчилгаа

Таны хийх ёстой зүйл гэвэл та бага зэргийн оливийн тос бэлдэнэ. Гэртээ байхгүй бол дэлгүүрээс аваарай.

Орон дээрээ дуртай номоо унших гэж байгаа мэт толгойн доороо дэр тавьж цээжээ өргөнө. Гарын алган дээр бага зэргийн оливийн тос дусааж алгаа ширүүн үрж тосоо халаана. Халаасан тостой алгаа хөx дээрээ тавьж тойрог байдлаар зөөлөн иллэг хийнэ. Тус бүр 10 удаа хийнэ.

Тос шингэхгүй үлдвэл алчуураар зөөлөн дарж аваарай. Эсвэл биендээ түрхэж болно – арьс чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Энэ иллэгийг боломжтой бол өдөр болгон эсвэл долоо хоногтоо ядаж 3 удаа хийж байгаарай.

Одоо та сайхан хөxтэй болох аргыг мэдэж авлаа. Зөвлөгөөг дагаж гоо сайхандаа анхаарал тавиарай.

Leave a Reply

Your email address will not be published.