in ,

Шингэрч, халцарсан үсийг эргээд өтгөн болгож, ургалтыг нь дэмжих онцгой жор

Уламжлалт эмийн эмчилгээ нь өнөөгийн шаардлагыг хангахгүй эсвэл хэт өндөр үнэтэй болох учраас бидний ихэнх нь гэрийн нөхцөлд өөрсдөө бэлдсэн үс арчилгааны аргыг сонгох нь олонтаа. Ялангуяа үсний уналтын эсрэг үйлчилгээтэй арчилгааг зөгийн бал болон сонгины шүүсээр бэлдэнэ. Түгээмэл асуудлыг шийдэх маш энгийн арга юм. Хэрхэн ажилладаг болохыг танилцуулбал…

Сонгины шүүсэнд хүхэр гэх бодис ихээр агуулагддаг. OurGoodHealth.org сайтын мэдээллээс харахад, хүхэр нь үсний нүхийг тэжээж үсний ургалтанд нөлөөлдгөөс гадна цусны эргэлтийг сайжруулдаг байна. Тийм учраас эрүүл үсний үндэс болдог ажээ.

“Journal of Dermatology” сэтгүүлд дурдсанаар, сонгины шүүс нь халцрахаас хамгаалж, үсний ургалтыг түргэсгэж байгааг онцолжээ. Зөгийн бал нь антиоксидант тул үсийг дахин шинээр ургахад нөлөөлдөг.

 

Таны үсийг өтгөн, эрүүл болгох уусмалыг бэлдэх жор

Орц:

  • Зөгийн бал
  • Сонгино
  • Лавандагийн тос

Бэлдэх арга:

Сонгиноо арилгаж блендерт холино. Татсан сонгиноо авч марлиар шүүсийг нь шүүнэ. Сонгины шүүсэн дээр хоёр, гурван цайны халбага зөгийн бал, хэдэн дусал лавандагийн тос дусаана. Ингээд л бэлэн боллоо.

Юуны түрүүнд таны хийх зүйл бол – толгойныхоо халзан хэсэгт түрхэж иллэг хийнэ. Дараа нь шүршүүрийн малгай өмсөөд хонуулна. Хэрвээ өдөр энэ арчилгааг хийж байгаа бол 1 цагаас багагүй байлгана. Үсээ сайтар угааж арилгана. Үс ургатал өдөр болгон түрхэж иллэг хийнэ. Удахгүй та үр дүнг нь харах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *