Нойр булчирхай таны үс, хумс тэр ч бүү хэл нойронд шууд нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү?
Нойр булчирхай нь хэд хэдэн гормон ялгаруулах үүргийг гүйцэтгэдэг бөгөөд үүнд стеройд болон адреналин багтана.
Эдгээр гормонуудын ач холбогдол маш их, цусны даралт, дархлаа нэмэгдүүлэх, бодисын солилцоог сайжруулахад шууд хамаарах гормонууд юм.
Мөн эдгээр гормонуудын ачаар та стрессээс хурдан гарч чадна. Нойр булчирхайн хэвийн ажиллагаа алдагдахад л эрүүл мэндэд тань шууд сөрөг нөлөө үзүүлэх болохыг анхаарна уу.
Та бразил хушганы орцоор дараах бэлдмэлийг гэрийн нөхцөлд хийж нойр булчирхайгаа эрүүлжүүлж болно.
Танд хэрэгтэй орцууд:
- Цэвэр зөгийн бал
- Яншуйны хатаасан навч
- Цагаан гаа
- Бразил хушга
- Үзэм
Хийх арга:
Юуны түрүүнд, блендерт хатаасан яншуйны навч, хушгаа хийж бутлана.
Дараа нь үзэм, нунтаг цагаан гаа болон зөгийн балаа нэмнэ. Бүгдийг сайтар холиорой.
Өлөн элгэн дээрээ хоёр хоолны халбагаар өдөр болгон ууна.
Энэ хэмжээгээр 2-3 долоо хоног үргэлжлүүлэн ууна. Тун удахгүй нойр булчирхайн үйл ажиллагаа дэмжигдэж таны биед өөрчлөлт гарч байгааг та мэдрэх болно. Та нойрондоо сайжирч, үс тань эрүүл харагдаж, хумс тань бэхжих болно. Мөн эрч хүчийг мэдрэх нь мэдээж.