1. Сайхан сэтгэл
Сайхан сэтгэлтэй, элэгсэг, халамжтай. Ийм эмэгтэй инээмсэглэхэд залуу хариуд нь инээхгүй байж чаддаггүй. Өөрийн зүрхнээс халуун дулаан гэрэл цацруулдаг мөн хайртай залуудаа зориулж янз бүрийн зүйл хийдэг эмэгтэйтэй ямар ч залуу баяртайгаар гэрлэхийг хүснэ.
2. Бусдыг ойлгож өрөвдөх сэтгэл
Эрчүүд эхнэрээ өөрийг нь ойлгож түүнийг дэмжиж урам зориг өгч байгаасай гэж хүсдэг. Энэ нь эрчүүдийн хувьд амжилттай харилцааны гол түлхүүр юм. Амьдрал бэрхшээлээр дүүрэн ч үүнийг нэг баг шиг хамтдаа даван туулах эмэгтэйг тэд хүсэх болно.
3. Хүсэл эрмэлзэл
Эрчүүдийг дэмжиж хүсэл зорилгодоо хүрэхэд нь хурцлахаас гадна бүсгүй өөрийн гэсэн зорилго, мөрөөдөлтэй байх ёстой. Хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйд өөрийнх нь ирээдүйн төсөөлөл байдаг бөгөөд тэрээр үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэг. Ийм эмэгтэй дэлхийг ч байлдан дагуулж чадна.
4. Дараалал
Тогтвортой байдлын эсрэг төлөв. Хэрэв бүсгүйг тааж мэдэхэд хэцүү бол тодорхой нөхцөл байдалд ямар ааш зан гаргахыг мэдэх маш хэцүү.
Харин харилцаанд дараалал нь өөр зүйл. Болзож байх үедээ нэг өөр, гэрлэснийхээ дараа нэг өөр болоод байх болохгүй.
5. Хүчин чармайлт
Яагаад халуухан, романтик уур амьсгал сарнидаг вэ? Яагаад гэвэл хүмүүс харилцаандаа хүчин чармайлт гаргахаа больдог! Гэвч харилцаагаа хадгалж үлдэхийн тулд бага зэрэг хичээх л хэрэгтэй: жижигхэн сюрприз, хувийн уламжлал, дотно яриа.
Өөрийн залуудаа таалагддаг зүйлсийг үргэлж хийдэг эмэгтэй үүгээрээ түүний дэргэд байхыг хүсдэг гэдгээ харуулдаг.
6. Адил үнэ цэнэ
Харамсалтай нь ч гэх үү аз болоход ч гэх үү урт хугацааны харилцаанд нийтлэг үнэт зүйлс чухал байдаг. Харин үүнд бид хэрхэн хүмүүжсэн, бид юунд итгэдэг, бид юунд итгэж өссөн, өөртөө болон бусдад хэрхэн ханддаг зэрэг зүйлс багтана.
7. Гадаад гоо үзэсгэлэн
Үүнгүйгээр харилцаа эхлэхгүй. Гоо үзэсгэлэн харилцааг хадгалан үлдэхэд чухал байрыг эзэлдэг. Харин эрчүүд бүрийн гоо үзэсгэлэнгийн шалгуур харилцан адилгүй байдаг.
8. Нөхөрсөг, нээлттэй байдал
Эрэгтэй хүн бүр хайртай бүсгүйгээ найз нөхөд болон гэр бүлтэй нь эвтэй байгаасай гэж хүсдэг.
9. Хошин мэдрэмж
Нэгдүгээрт, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд харилцаа тогтохын тулд залуугийн хошигнолыг эмэгтэй зүгээр л ойлгох хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт, хошин мэдрэмж нь гэр бүлийн амьдралын хүнд хэцүү мөчүүдийг даван туулахад туслах болно.
10. Хайр, дотно байдал
Эрчүүдэд эмэгтэй нь түүнд итгэдэг мөн дэргэд нь байхдаа аюулгүй байдаг гэдгийг мэдрэх нь чухал байдаг. Юу ч тохиолдсон бай үргэлж дэргэд нь байхыг хүсдэг эмэгтэйг тэд хүсдэг.