in ,

Хэрэв бүсгүй та эрчүүдэд таалагдаж байгаа эсэхээ мэдэхийг хүсвэл түүнийг эдгээр 7 үйлдлээр нь мэдэх боломжтой

Бүсгүй хүн та эрчүүдэд таалагдаж байгаа эсэхээ мэдэхийн тулд эцсээ хүртэл таамаг дунд хөвөх хэрэггүй. Та эр хүний биеэ авч явж байгаа байдлыг тандан харахад л хангалттай. Түүний хөдөлгөөн, зогсож байгаа байдал зэрэг нь танд маш ихийг ойлгуулж өгнө.

Маш эртнээс эрэгтэйчүүдэд уламжлагдан ирсэн зөн совин, үйл хөдлөл одоогоор ч байдаг байна. Түүний хувьд та хэн бэ гэдгийг  эдгээр шинжээр мэдэх боломжтой.

Толгойгоо илэх, маажих

Эрчүүд өөртөө итгэл төрүүлэх гэж толгойгоо мааждаг байна. Сэтгэл татам бүсгүй хараад  үсээ засаж байгаа эр хүн өөрийнхөө гадна төрхөд анхаарал тавьж байгаагийн шинж. Мөн, бүсгүйчүүд ч гэсэн сайхан эр хүн харахаараа үс гэзгээ багахан засдаг байна.

Ташаагаа тулах

Хэрвээ эрчүүд гараа халаасандаа хийх, эсвэл ташаагаа тулж байвал өөрийнхөө хүчийг илэрхийлж байгаа хэрэг. Хэрвээ суугаа байдалд хөлөө алцайгаад ташаандаа гараа авч байвал бүсгүй танд би хүчтэй шүү гэдгээ л зөн совингоороо хэлээд байгаа юм.

Илүү их зай эзлэх

Эмэгчнийхээ анхаарлыг татахын тулд эрэгчин амьтад үсээ сэгсийлгэх эсвэл өд сөдөө дэлгэж улам сүртэй болдог. Илүү хүчтэй, том харагдах гэж тэгээд байгаа юм. Бүсгүй хүнийг хараад “хаахалзаад” байгаа залуучууд танд таалагдах гэж л араатныхаа зөн совингоор аашилж байгаа юм шүү.

Задгай байрлал

Бидэнд таалагдсан хүн рүүгээ бид өөрийн эрхгүй биеэрээ харж харьцдаг байна. Мөн, та хөлний тавилт зэргийг анзаарч болно.

Яриа болох

Хэрвээ эр хүн таныг харангуутаа л гэнэт яриа болоод эхэлбэл таны анхаарлыг татах л гэж “хэл-”д орж байгаа юм.

Таныг хуулбарлаж дууриах

Таны зогсож байгаа төрх, гарын хөдөлгөөн зэргийг тань дууриаж байгаа эсэхийг нь анзаараарай. Залуу таныг илүү ойлгож, адилхан сонирхдог зүйлтэй болохыг хүсэж байгаа юм.

Сэтгэл хөдөлсөн байдал

Эрчүүд сонирхсон бүсгүйчүүдээ харангуутаа л найрсаг болж нүүр нь гэрэлтдэг байна.  Харц нь зөөлөрч, таныг сонирхсон байдлаар харна. Хэрвээ сэтгэл нь догдолж байгаа бол хацар нь ягаарч туяарахыг та анзаараарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *