in ,

Зуун наст ургамал таны арьсны бүхий л асуудлыг шийдвэрлэх чадалтай

Зуун наст – гоо сайхны салбарт өндөр байр суурь эзэлдэг ургамал. Шим тэжээл ихтэй тул арьсанд сайнаар нөлөөлнө. Клеопатра хатан хаан усанд орохдоо зуун настын шүүс нэмдэг байсан тухай домог байдаг билээ.

Зөвхөн гоо сайханд бус мөн бусад төрлийн өвчин анагаахад ч өргөнөөр ашигладаг. Идээт батга, үрчлээ арилгах, толбо арилгах, арьсны загатнаа, үрэвслийг дарна. Бүхэлдээ эмэгтэй хүний гоо сайхны манаанд зогсдог гэж хэлж болно. Зуун настыг маск, лосьон болон хандалсан байдлаар хэрэглэнэ.

 

Залуужуулах маск

Зуун настын зөөлөн эдийн нухаш 2 хоолны халбага, адил хэмжээний сүү болон өндөгний 1 шарыг сайтар холино. Маскийг нүүрэндээ 20 минут тавиад усаар сайтар угаана.

 

Батганы эсрэг

1 цайны халбага зуун наст, 1 ц.х зөөхий, тал өндөгний шарыг сайтар холино. Нүүрэндээ түрхээд ил байгаа хэсэг хатангуут шинийг түрхэнэ. Маскийг 30 минут тавина.

 

Цэвэрлэх лосьон

Тал стакан буцалгаж хөргөсөн усан дээр 1 ц.х глицерин, 2 ц.х зуун настын шүүс, 1 ц.х нимбэгийн шүүс нэмж сайтар хутгана. Хөвөнд шингээж нүүрээ цэвэрлэнэ. Нүүрээ дараа нь бүлээн усаар угаана.

 

Үрэвслийн эсрэг сэргээх бэлдэц

Шинэхэн шахсан зуун настын шүүсийг мөсний хэвэнд хийж хөлдөөнө. Өглөө болгон нүүрээ арчаарай. Үрэвсэл дарж, улайлтыг арилгана. Мөн нүүр түлэгдсэн байхад арьсыг тайвшруулна.

 

Салхинд түлэгдсэн арьсанд зориулсан маск

1 ц.х зөгийн бал, овьёосны гурил, зуун наст, глицерин зэргийг сайтар холино. Нүүрний асуудалтай хэсгээр түрхээд 20 минут дараа угааж цэвэрлэнэ.

Зуун настаар гоо сайхны арчилгааг хийх бүрэн боломжтой тул та өөртөө зориулж зуун настын маск хийж үзээрэй. Таны арьсны өнгө сэргэж эхлэхийг та удахгүй мэдэрнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *