Гурил зуурахаасаа төвөгшөөдөггүй бол та гэртээ пиццаны бэлдэц хийж хөлдөөгчиндөө хадгалж болно. Өөрийн хийж хадгалсан пиццаны бэлдэц байхад пицца захиалж авах ямар ч шаардлагагүй.
Пиццаны суурийг бэлдэх техникийг нарийн чанд баримтлах хэрэгтэй. Зуурмагийг та өөрийн хүссэнээр зуурч болно эсвэл бидний санал болгож байгаа аргаар зуураарай.
Гурилаа зуураад 1 цаг орчим амраах эсвэл хэмжээгээрээ 2 дахин хөөтөл нь хүлээнэ.
Хөөсөн гурилаа элдэж, гараараа сунгаж өөрийн хүссэн хэлбэрт оруулаад дээрээс нь улаан лоолийн соус түрхэнэ.
Болгоогүй зуурмагийг шууд хөлдөөвөл таны гурил хөөхгүй тийм учраас хөлдөөхөөсөө өмнө гурилаа хагас болгоно. Дэлгүүрүүдэд хагас болгосон гурил зарагддагийг та мэдэх биз ээ.
Соусаар амталсан гурилаа 240 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хийж 8 минут болгоно. Бэлдэцийг бүрэн хөргөөрэй.
Хагас болсон гурилаа гялгар уутанд хийж хөлдөөгчиндөө хийнэ. Хатаахгүйн тулд хоёр давхар уутанд ч хийсэн болно.
Хөлдөөхөөсөө өмнө пиццаны орцуудыг цуг хийж болох хэдий ч зарим нэг орцууд хөлдөөх явцад чанараа алдаж болзошгүй. Иймд пиццагаа яг хийхдээ л бусад орцоо нэмэхийг зөвлөж байна.
Хөлдүү бэлдэцээ болгоход урьдчилан гэсгээх шаардлагагүй. Шарах шүүгээгээ 240 хэм хүртэл халаагаад л пиццаг 15-20 минутанд болгоно.