in

Шарвин дотор ороож идэхэд хамгийн тохиромжтой 11 амтат шанзны жор

Блинчикийг гэрийн эзэгтэй болгон хийж чаддаг байх ёстой. Харин хоосон блинчикээр хэнийг ч гайхшруулж чадахгүй нь мэдээж. Энэ удаад бид та бүхэнд блинчикний 11 төрлийн шанзыг санал болгож байна. Та хоолны нэр төрлөө олшруулаарай.

Блинчикийг юугаар шанзлах вэ?

 

1. Өндөгний шанз

Чанасан 6 өндгийг үрэгчээр үрж жижиглэн хэрчсэн яншуй, ногоон сонгиноор амтална. Майонезоор зуурч өөрийн амтанд тохируулан давслаарай.

 

2. Мөөгний шанз

600 г шампиньон мөөгийг жижиглэн хэрчсэн сонгинотой хамт ургамлын тосонд шарна. 2,5 х.х гурил нэмж сайтар хутгана. Дараа нь 2 х.х өтгөн зөөхий, 1,5 стакан сүү нэмж хутгана. Блинчикээ ороогоод дээрээс нь бяслагны үйрмэгээр чимээрэй.

 

3. Махны шанз

350 г үхрийн махыг чанаж болгоод татна. Жижиглэн хэрчсэн 2 жижиг сонгиныг цөцгийн тосонд шаргал өнгөтэй болтол нь шарж дээрээс нь махаа нэмнэ. Махаа 8-10 минут шарна. Давсалж, перецээр амтална.

 

4. Тахианы махтай шанз

500 г тахианы цээж махыг чанаж болгоно. Махаа блендерт хийж жижиглээд дээрээс нь шахаж жижиглэсэн 1 хумс сармис, үрэгчээр үрж жижиглэсэн 2 чанасан өндөг, 1,5 х.х зөөхий нэмнэ. Давс, перецээр амтална.

 

5. “Баярын” шанз

Жирийн блинчикийг ч баярын болгож болно. 250 г утлагатай салмон загасыг жижиглэнэ. Блинчиктээ маскорпене бяслаг болон зөөлөн гич түрхэнэ. Хэдэн дусал нимбэгийн шүүс цацаарай. Давсалж, перецээр амтлаад загасны махаа орооно.

 

6. Үзэмтэй амтлаг шанз

60 г үзмийг усанд хийж дэвтээнэ. 10 минутын дараа үзмээ уснаас шүүж аваарай. Холигчинд 400 г аарц, 1 өндөгний шар, 2 х.х сахар, хутганы үзүүр дээр ваниль авч сайтар холино. Үзмээ нэмнэ.

 

7. Нэрс, аарцтай шанз

Блендерт 200 г аарц, 2 х.х сахар, 1 х.х зөөхий (зөөхий нь тослог багатай) болон 150 г нэрс хийж сайтар холино.

 

8. Исгэлэн шанз

Зөөхийтэй бяслаг (cream cheese) дээр хэдэн дусал нимбэгийн шүүс болон нимбэгийн чанамал хийж хутгана. Ороосон блинчик дээрээ сахарын пудр цацаарай.

 

9. Гадилтай шанз

3 гадил, 50 г зөөхийг блендерт хийж бутална. Блинчик дээрээ нунтаг какао, цинамон эсвэл хайлуулсан шоколад асгаарай.

 

10. Алим-самрын шанз

Үрэгчээр үрж жижиглэсэн 2 алим дээрээ нимбэгийн шүүс цацаарай. Дээрээс нь 1 х.х жижиглэсэн самар, 1-2 х.х сахар, чимх цинамон хийнэ.

 

11. Байцаатай шанз

Жижиглэн хэрчсэн 300 г байцааг цөцгийн тосонд шарна. Жижиглэн хэрчсэн сонгиныг тусад нь ургамлын тосонд шараарай. Чанасан өндгийг хэрчиж бэлдэнэ. Бүх орцуудыг хольж давс, перецээр амтална. Мөөгөнд дуртай бол шампиньон нэмж болно.

Дээрх жорууд ямар ч гэрийн эзэгтэйд хэрэг болох тул та хадгалаад аваарай. Мөн найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published.