1. Сонгодог хувилбар
Сонгодог хувилбарт ямар ч нэмэлт орц хэрэггүй, үзэм, чангаанз, алим зэрэг жимс, жимсгэнүүд хэрэггүй. Сонгодог бяслагтай (ээдэм хэргэлж болно) боовны орц маш энгийн.
Орц:
- Бяслаг (cottage) – 500 гр
- Гурил – 2 х.х
- Өндөг – 2ш
- Сахар – өөрийн хүссэн хэмжээгээр
- Ургамлын тос – 2 х.х
Бүх орцыг нэг саванд хийж сайтар хутгаад дунд зэргийн хэмжээтэй тасална. 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 35-40 минут болгоно. Зөөхий, жимсний чанамлаар амтлан иднэ.
2. Бяслаг-шоколадтай кекс
Аарцны суурьтай маффин гэх үү дээ. Өглөөний кофетой гайхалтай зохицно.
Орц:
- Бяслаг(cottage) – 500 гр
- Гурил – 4 х.х
- Өндөг – 2ш
- Сахар – өөрийн хүссэн хэмжээгээр
- Ургамлын тос – 2 х.х
- Хэд хэдэн хугалсан шоколад
- Кексны хэв
Шоколадаас бусад орцыг бүгдийг холино. Зуурмаг өтгөн биш байна. Кексний хэвэндээ хийж дээрээс нь хэд хэдэн шоколад тавиарай. Халаасан шарах шүүгээнд 35-40 минут болгоно. Цай, кофетой иднэ.
3. Жимст
Өглөөний цайндаа идэх витаминлаг жимст боов. Сонгодог хувилбарыг бодвол гурил их ордог ч сахар хэрэглэдэггүй.
Орц:
- Бяслаг(cottage) – 500 гр
- Гурил – 3 х.х
- Өндөг – 2 ш
- Ургамлын тос – 2 х.х
- Өөрийн дуртай жимсгэнэ – гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс …
Бяслаг, гурил, өндөг, тосоо хийж зуурна. Зуурмагаа адил хэмжээтэй жижгэвтэр тасалж хуваана. Дээрээс нь жимсгэнээ тавихдаа бага зэрэг дотогш чихнэ. Халаасан шарах шүүгээнд 35-40 минут болгоно. Зөгийн балаар амталж хар цайтай уугаарай.