in ,

Ногоон цайг оливын тостой хослуулан хэрэглэж зөөлөн, ямар ч үрчлээгүй арьсыг 15-хан минутын дараа мэдрээрэй

Гэртээ үр дүн нь богино хугацаанд мэдрэгдэх залуужуулах гоо сайхны арчилгаа хиймээр байна уу? Үр дүнг нь та хараад гайхах болно. Жигд, зөөлөн, ямар ч үрчлээгүй арьс – ердөө 15-20 минутын дараа. Үнэхээр тийм шүү. Өнөөдрөөс эхлэн залуу болох уг жорыг хэрэглээд үзээрэй.

1. Ногооны цайны навчийг кофе бутлагчид хийж нунтаглана. Ногоон цай нь сайн чанарынх байх ёстой, элдэв тоос шороогүй, хоггүй ногоон цай сонгоорой.

2. Нунтагласан ногоон цайгаараа одоо мацерат бэлдэнэ – навчтай тосон түрхлэг.

3. Ногоон цай дээрээ оливийн тосоо хийнэ.

4. Сайтар холиод шөнөдөө хонуулна – энэ бол хүйтэн аргаар бэлдэх мацерет. Эсвэл халуун ууранд барьж маскийг бэлэн болгож болно (халуун ууранд 3 цаг барина).

5. Энэ хугацаанд зуурмагт биологийн маш их урвал явагдах бөгөөд арьсанд гүн шингэснээр сайнаар үйлчилж эхэлнэ.

6. Скрабаа хийх саванд тостой ногоон цайгаа хийнэ.

7. Дээрээс нь бага багаар нь эрдэнэ шишийн гурил хийж – каш шиг зуурмаг болгоно.

8. Бэлэн болсон зуурмагаа нүүрэндээ түрхэж 15-20 минут байлгана. Цаг дууссаны дараа тойрог хэлбэрээрээ зөөлөн арчиж угаагаарай. Скраб-маск нь арьсыг зөөлрүүлж, арьсны өнгийг эрүүлжүүлнэ. Амин дэм, эрдэс бодисоор хангах тул арьсны уян хатан чанар сэргэнэ.

Арьсны уг арчилгааг хийсний дараа үр дүнг нь хараад та гайхах болно. Арьсаа чийгшүүлж, толигор, зөөлөн гоё арьстай болох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *