Сэргээх үйлчилгээтэй кофе дэлхийн өнцөг булан бүрт тархжээ. Уухаас гадна өөр гайхалтай аргаар ашиглаж болно.
Залуу нас, гоо сайхнаа хадгалахын тулд кофег хэрхэн ашиглахыг танд танилцуулахаар бэлдлээ.
1. Целлюлитийн эсрэг
- Нунтаг кофе эсвэл кофены шаарыг адил хэмжээний давс, хэдхэн дусал оливийн тостой зуурна.
- Бэлэн болсон скрабаа арьсандаа зөөлөн тойрог байдлаар түрхэж иллэг хийнэ.
Скрабыг долоо хоногтоо 1-2 удаа хийгээрэй.
2. Үс уналтын эсрэг
- 2 хоолны халбага кофены үрийг 100 мл бүлээсгэсэн оливийн тостой зуурна.
- Маскийг үснийхээ нийт уртад түрхэж малгай өмсөөрэй. 30 минутын дараа шампуниар үсээ угаана.
Долоо хоногтоо 1-2 удаа маскийг тавих бөгөөд нэг курс эмчилгээ нь 12 удаа болно. Цайвар үсний өнгө бага зэрэг өөрчлөгдөх болохыг анхаарна уу.
3. Нүдний хөхрөлт
- ½ цайны халбага үрлэн кофе эсвэл кофены шаарыг ½ цайны халбага кокосын тос, чимх нунтаг хар перец, хэдэн дусал устай холино.
- Доод зовхины арьсанд түрхээд хатсаны дараа бүлээн усаар угаана.
4. Уруул хатаж омголтох, хагарахад
- ½ цайны халбага кофены шаар, ½ цайны халбага зөгийн бал
- Бэлдсэн скрабаа урууландаа 30 секундын турш түрхээд дараа нь чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ.
5. Нүүрэн дээрх хар цэгүүд
- 2 хоолны халбага хатаасан кофены шаар эсвэл жижиг үрийн кофег аарцтай 1:1 харьцаагаар холино.
- Нүүрэндээ түрхээд 2 минутын турш иллэг хийж 10 минут орхино. Бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
Долоо хоногт нэг удаа маскийг тавьж байна.
6. Тослог арьсны эсрэг
- Кофены шинэхэн шаарыг 1 хоолны халбага йогурттай зуурна.
- Кофегоо нүүрэндээ түрхээд 1-2 минут иллэг хийж дуусгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
7. Нүүрний арьсны өнгө сэргээх
- 1 хоолны халбага кофены шаар, тараг болон зөгийн бал тус бүр 1 цайны халбага, 1 түүхий өндөг хольж зуурна.
- Нүүрэндээ түрхээд 15 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.
Маскийг долоо хоногтоо 1-2 удаа тавина.