in ,

Дэлхийн улс орнуудын эмэгтэйчүүд эрүүл, үзэсгэлэнтэй арьстай байхын тулд хэрэглэдэг гоо сайхны нууцууд

Дэлхийн бүхий л улс орны бүсгүйчүүд хэдэн зуун жилийн турш арьсаа төгс мэт өө сэвгүй байлгах гоо сайхны жорын эрэлд явсаар иржээ. Хамгийн гол нь арьсны залуу төрхийг хадгалж үлдэхэд оршино.

Та бүхэнд танилцуулах гэж байгаа эдгээр жорууд энгийн хэдий ч үр дүн нь гайхалтай. Таны гоо сайхны арчилгааны салшгүй нэг хэсэг болно гэж найдаж байна.

 

Чили

  • Улаан усан үзэм нь арьсны өнгийг сэргээнэ. Чили бүсгүйчүүд улаан усан үзэмд агуулагдах антиоксидантын үйлчилгээнд итгэдэг. Улаан усан үзмээ хоёр хоолны халбага гурилтай хольж өтгөн зуурмаг бэлдэж нүүрэндээ 10 минут түрхэнэ. Цаг дууссаны дараа угаана. Энэ маскыг өглөөгүүр хийхийг зөвлөж байна.

 

Япон

  • Бага зэргийн матт болгох. Эрүүл арьс бага зэрэг л гялалздаг. Франц бүсгүйчүүд энэхүү байдлыг энгийн үзэгдэл гэж үзнэ. Нүүрэндээ байнга пудр түрхэх нь арьсны нүхийг бөглөж үрэвсэхэд хүргэх ажээ.
  • Нүүрний өдөр тутмын иллэг. Нүүрний арьсны уян хатан байдлыг хадгалж хүчилтөрөгчөөр хангана. Иллэгийг төрөл бүрийн тостой хольж хийж болно. Тосоо сонгохдоо та өөрийн арьсны онцлогтоо тохируулаарай.
  • Будаагаар угаах. Нүүрний арьсыг сайтар цэвэрлэж коллаген ялгаруулалтад нөлөөлдөг.

 

Будаагаар угаах:

  1. Цагаан будаагаа кофе блендерт хийж нунтаглана.
  2. Нунтагласан будаагаа бүлээн усаар зуурч цөцгий шиг өтгөн зуурмаг бэлдэнэ.
  3. Чийгтэй арьсан дээрээ зуурмагаа түрхээд зөөлөн иллэг хийнэ. Дараа нь усаар сайтар угаана.

 

Испани

  • Төмс нүдний хөх толбыг арилгана. Төмсөө нимгэн хэрчээд аньсан нүдэн дээрээ 10 минут тавина.

 

Турк

  • Хашаар иллэг хийх. Хашаар иллэг хийх нь нүүрний арьсны цусан хангамжийг сайжруулна.
  • Айвагийн лосьон болон маск. Нүүрний илүүдэл тосыг гайхалтай цэвэрлэнэ.

Маскны жор. Айва жимсийг жижиг ширхэгтэй үрэгчээр үрээд дээрээс нь өндөгний цагаан хийнэ. Нүүрэндээ иллэг хийж түрхээд 10 минут байлгаарай. Дараа нь усаар сайтар угаана.

Лосьоны жор. Айваг мөн л жижиг ширхэгтэй үрэгчээр үрээд шүүсийг нь авна. Шүүсээр нь өглөө, оройдоо нүүрээ арчиж цэвэрлэнэ.

 

Орос

  • Нүүр цэвэрлэх утлага. 1 литр усанд 2 хоолны халбага алтан товч цэцэг хийж буцалгаад ууранд нь 20 минут нүүрээ утна. Утаж дууссаны дараа бэлдсэн скрабаар нүүрээ цэвэрлэнэ.
  • Мөсөн арчилгаа. Нүүрний арьсны эд эсийг сэргээхээс гадна коллаген ялгаруулалтыг нэмэгдүүлнэ. Арьсны өнгө сэргэж залуу харагдуулна. Ялангуяа, өглөөгүүр мөсөөр нүүрээ арчаарай.
  • Овьёосны скраб. Цэвэрлэх, чийгшүүлэх болон арьс чангалах үйлчилгээ үзүүлнэ.

 

Овьёосны скрабны жор:

Блендерээр жижиглэсэн овьёос, зөгийн бал болон тос (кокос, олив, самрын эсвэл өөрийн арьсанд тохирох тос) овьёосны тал хэмжээтэй адил хэмжээгээр хийж зуурна.

Овьёосны зуурмагаа нүүрэндээ жигд түрхэж 1 минут орчим иллэг хийнэ. Дараа нь усаар нүүрээ цэвэрлэж угаана.

 

Грек

  • Эрүүл хоол хүнсэнд бүх зүйл оршино. Грек бүсгүйчүүдийн хоолны цэсэнд амин дэм, эрдэс бодисоор баялаг жимс, ногоо ихээр орсон байдаг. Мөн омега-3 болон омега-6 агуулсан загас ихээр иддэг байна.
  • Оливийн тос. Оливийн тосоор нүүрэндээ иллэг хийснээр арьсыг эрүүлжүүлж, чангаруулна.
  • Куркуматай маск. Гүн цэвэрлэгээ хийж бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Куркумаг зөгийн балтай 1:1 харьцаатай холино. Маскыг долоо хоногтоо 2 удаа тавина. Нэг курс нь 10 удаагийн маск.
  • Илүүдэл үсний маск. Нарийхан хэрэггүй үснээс ангижруулна.

 

Үс авах маск

10 гр нимбэгийн шүүс, 1 стакан ус болон 30 гр гурилыг сайтар хутгаж зуурна. Илүүдэл үс ургасан хэсэг дээрээ түрхээд 15 минут байлгана. Маск хатаад ирэхээр нь аваарай: зөөлөн алчуураар сайтар дараад үсний ургалтын дагуу арчина.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *