in ,

Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар

30-аас дээш насны эмэгтэйчүүд хэрхэн хувцаславал илүү залуу харагдах вэ?

30 нас хүрсэн залуу эмэгтэй хүн бүр загварлаг цэвэрхэн хувцаслахыг хүсдэг. “Гэхдээ хэт өсвөр насны хүүхэд шиг хувцаслах хэрэггүй ба ингэх нь инээдтэй зүйл биз дээ?” 50 настай хатагтай нар ягаан банзал эсвэл торон цамц өмсвөл ямар харагдахыг бүгд мэднэ.

Эмэгтэй хүний тэн хагас нь жаахан охид шиг биш ч хэрхэн загварлаг, залуу харагдуулах хувцаслалтыг мэддэг. Бидний өгөх зөвлөгөөнд хэт богино зүйлийн талаар дурдахгүй бөгөөд харандаан банзал, цайвар өнгөний тухай өгүүлэх болно. Эцсийн эцэст бид юу өмсөхөө өөрсдөө л шийддэг шүү дээ.

 

Цүнх ба үүргэвч: замбараагүй гудамжны хэв маяг

Ямар ч хэлбэр дүрсгүй том үүргэвч эсвэл цүнх нь өсвөр насныхны сонголт юм. Хэрвээ цүнхэндээ юм хийж авч явах гэж байгаа бол Мирандагийн барьсан шиг цүнх сонгох хэрэгтэй. Харин үүргэвч сонгох гэж байгаа бол ямар нэгэн элдэв чимэггүй, зөв хэлбэртэй үүргэвч сонгоорой. Кэйт Босуортын цүнх шиг.

 

Богино цамц: бэлхүүсээ хэт ил гаргалгүйгээр урт банзал өмсөөрэй

Богино, бэлхүүс гарсан цамц нь үнэхээр загварлаг харагдуулдаг. Гэхдээ таны гэдэс яг л самбар мэт ихэнх хэсэг нь ил гарвал онцгүй. “30 хүрсэн бүсгүйчүүд” богино цамц өмсөхийг хүсвэл бэлхүүс хэсгийг далдлах банзал өмсөөрэй. Ингэвэл илүү гуалиг, сайхан харагдана. Мөн ингэж хувцаслах нь хүний биеийн хэлбэрийг зөв харагдуулдаг: хөлийг урт харагдуулж, дээд болон доод хэсгийг тэнцвэртэй харагдуулдаг.

 

Скинни өмд: том гутал эсвэл өндөр өсгийт

Скинни өмд нь гуя болон хөлийн булчинг эвгүй харагдуулдаг тул намхан ултай гутал, шаахайтай хослуулах хэрэггүй. Өндөр өсгийт эсвэл хүнд гутал, хагас түрийт, спорт гутал өмсөөрэй.

 

Бие барьсан даашинзны эсрэг ажил хэрэгч даашинз

Гайхалтай бие галбиртай эсвэл залуу охид л бие барьсан даашинзыг өмсөх нь зүйтэй. Хэрвээ сонгохоор бол бие хэт барьсныг сонгох ба гэрэлтсэн, хэт бариуг сонгоод хэрэггүй. Харин дээд хэсэг нь задгай биш бол ханцуй нь богино даашинзыг сонго. Ингэвэл таны бие гайхалтай харагдах болно.

 

Спорт гутал дээр даашинз эсвэл пальто өмсөх

Цэцэгтэй даашинзан дээр спорт гутал өмсөх нь нэг үгээр бол байж болшгүй зүйл. Магадгүй 20 настай хүмүүст бол байж болох л юм. Гэхдээ даашинз нь цулгуй эсвэл жигд судалтай байх ёстой. Үүнээс гадна пүүз биш гоёмсог кет өмсөх хэрэгтэй. Хэрвээ кет юм уу пүүзэн дээр пальто өмсөхөөр шийдсэн бол пальто нь ямар ч илүү дутуу чимэггүй, даруухан байх хэрэгтэй. Яг л Алекс Чан шиг. (доод талын зураг)

 

Богино өмд: дээгүүрээ битүү, чөлөөт, сайн чанарын гутал

Зузаан даавуугаар хийсэн чөлөөт загварын богино өмдийг сонгоорой. Нимгэн даавуун өмд нь дотуур хувцасыг санагдуулдаг тул бараг л нүцгэн явж байгаатай ижил тул өмсөх хэрэггүй. Дээгүүрээ мэдээж битүү цамц өмсөх ба эсвэл хэт задгай биш цамц өмсөнө. Мөн өөр нэгэн шилдэг арга бол малгай өмсөх биш харин Оливия Палермо (доод талын баруун) шиг сайн чанарын гутал болон сайн чанарын цүнхтэй хослуулах явдал юм.

 

Түрэмгий тачаангуй загварын эсрэг ухаалаг тачаангуй загвар

30-аас дээш нас бол ухаалгаар тачаангуй хувцаслах үе юм. Задгай энгэр, хэт богино банзал зэргийг хослуулж болохгүй. Виктория Бекхэм хэрхэн тачаангуй харагдахаа сайн мэддэг тул түүнээс суралцах хэрэгтэй.

 

Торон нэхээс, эмжээр бүхий даашинзын эсрэг А загварын даашинз

Залуухан охид бүсгүйчүүдэд ихээхэн сайхан харагдах хэдий ч Женнифер Анистонд үнэхээр зохихгүй байна гэдгийг гараа зүрхэн дээрээ тавьж байгаад хэлье. Энэ даашинз нь бэлхүүсийг тодотгож чадахгүй байгаа бөгөөд А загварын даашинз бэлхүүсийг нарийхан харагдуулдаг. Мөн таны хөл урт харагдах ба бүгд таны биеийн галбирыг бахдах болно.

 

Богино банзал: Даавуун, шулуун загвартай харин дээгүүрээ чөлөөт

30-аас дээш насныхан өөрийн богино банзалнуудаа хогийн сав руу хийх хэрэгтэй гэж энд тэндээс уншиж болно. Харин бид үүнтэй санал нийлэхгүй байна. Бид залуудаа ичимхий, өөртөө итгэлгүй байж байгаад одоо эсрэгээрээ өөрчлөгдсөн байж болно шүү дээ. Бид богино банзлыг өмсөж болно, өмсөх хэрэгтэй ч гэж үздэг. Гэхдээ тодорхой дүрэмтэй. Хэрвээ богино банзал өмссөн бол дээгүүрээ битүү байх ёстой. Мөн гэдсээ гаргасан богино зүйл өмсөх хэрэггүй ба ямар ч илүү дутуу загваргүй байх ёстой. Яг л Миранда Керрийн өмссөн шиг.

 

Дэрвэгэр богино банзалны эсрэг А загвартай банзал

Дэрвэгэр богино банзал нь өсвөр насныханд зориулагдсан гэдгийг дахин хэлье. Жессика Альбад хүртэл зохихгүй байгааг харж болно. Үүний оронд А загвартай богино банзал өмсөх ба урт богино ямар ч байж болно. Ийм загвар нь таны өгзгийг илүү сайхан харагдуулдаг.

 

Олон үелэлт дорнын хэв маяг

30 настай бүсгүйчүүд залуу охидыг бодвол илүү боломжтой. Учир нь тэд өөртөө илүү их итгэлтэй болдог ба эргэн тойрныхны санаа бодол түүнд хамагүй. Тиймээс тэд өөртөө шинэ төрлийн загварын хувцасыг өмсөж туршилт хийхдээ таатай байдаг. Япон Солонгосын гудамжны хэв маягийг шингээсэн тачаангуй загварыг өмсөөд үзээрэй. Олон үелэл бүхий хэв загвартай чөлөөт даашинзыг нарийн өмдтэй хослуулж өмсөж болно.

 

Хэтэрхий нарийн хийцтэй

30-аас дээш насныхан ер бусын нарийн хийц бүхий торон, нарийн чимэглэлтэй хувцас сонговол чамин харагдуулдаг. Энэ нь бусдад өөрийгөө ойлгуулахад тус болдог.

 

Төгс хослол: Жинс+хүрэм эсвэл жакет+гоёл чимэглэл

Жинс, савхин хүрэм, хүрэм, жакет, цамц зэргийг хослуулбал тэд хоорондоо үнэхээр төгс зохицдог. Ингэж хувцасладаг хүмүүс их байдаг бөгөөд хамгийн гол нь донжийг нь олох. Хэд хэдэн өнгийн нүдний шил, ороолттой бол хаврын турш “юу өмсөх вэ?” гэж санаа зовохооргүй боллоо гэсэн үг. Жессика Альбагийн хэд хэдэн жишээг харуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *