in

Татгалзахын аргагүй амттай цөцгийтэй ирисийг гэртээ хийж сураарай!

Цөцгийний амттай, гайхалтай амттанаас татгалзах хүн байхгүй биз ээ. Та өөрөө л хүсэж байвал хүссэнээрээ идэж болно.

 

Шаардлагатай зүйлс:

  • Цөцгийтэй масло: 30 гр
  • Элсэн чихэр: 220 гр
  • Цөцгий: 220 гр

 

Бэлтгэхдээ:

  1. Цөцгий болон элсэн чихрээ хэмжин тасдаж аваад бага зэрэг цөцгийтэй маслотой холино.
  2. Дунд зэргийн гал дээр буцалтал нь хутгана. Эхлээд дээгүүр нь хөөс үүснэ. Үүнийг нь сайтар хамж авна.
  3. Хэсэг хугацааны дараа молоко шиг болно. Хутгахаа үргэлжлүүлэх ба түлж болохгүй. Илүү бараан өнгөтэй болгомоор байвал ахиад жаахан удаан чанана. Хутгахад төвөгтэй болох хэдий ч сайтар хутгах хэрэгтэй.
  4. Ирисний өнгө гараад ирэх үед галаа унтрааж цөцгийтэй масло нэмж хийнэ.
  5. Хавтгай гадаргуу дээр асгана.
  6. Хавтгай гадаргуу дээр асгасныхаа дараа зүсэх гэж байгаа бол нойтон хутгаар зүсээрэй.
  7. Хөртөл нь байлгана.
  8. Хуваагаад идэж болно.

Заавал туршиж үзээрэй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *