Ихэнх хүмүүс Ням гаригийн оройд дургүй гэж ярьцгаадаг. Хэдийгээр амралтын өдөр ч гэсэн маргааш ажлын өдөр тул бүх урам зоригийг нь үгүй хийдэг. Та ажилдаа дуртай байсан ч гэсэн маргааш ажлын өдөр эхэлнэ гэхээр дарамттай санагдана.
Тэгвэл амжилтанд хүрсэн хүмүүс ирэх 7 хоногтоо бэлдэж Ням гаригийн орой сэтгэл санаагаа тайван байлгах ямар нэгэн зүйлсийг хийдэг байна.
1. Гэр бүл ойр дотны хүмүүстэйгээ цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг
Амжилтанд хүрсэн хүмүүс ажлын өдрүүдэд маш завгүй байна гэдгээ мэддэг тул амралтын өдрөө дээд зэргээр сайхан өнгөрүүлдэг.
2. Тэд хөгжилтэй зүйлс төлөвлөдөг
Ням гариг шүү дээ, тиймээс амрах хэрэгтэй. Ажлын тухай маргааш бодож амжина. Саун юм уу усан сан руу явах нь ажлын шинэ 7 хоногийн өмнөх өдөр хийх хамгийн шилдэг зүйл.
3. Ажлын өдрүүдээ төлөвлөдөг
Бүх зүйлээ төлөвлөж, хуваарийн дагуу хийх нь бүх зүйл хэвийн гэдгийг харуулж байгаа юм.
4. Тэд хичээллэдэг
Идэвхитэй амралт, теннис, спортоор хичээллэх, йог гэх мэт. Эдгээр нь сэтгэл санааны гутралаас гарах шилдэг арга юм.
5. Тэд зөв хооллодог
Амралтын өдөр бол өөртөө илүүдэл жин хуримтлуулахыг зөвшөөрч болох өдөр гэж бодож байна уу? Та ажлын өдрүүдээр хэрхэн хооллодог вэ? Бид голдуу ажлын өдрүүдээр замбараагүй, хэвийн бус хооллодог шүү дээ. Тиймээс амралтын өдөр бол биеэ цэвэршүүлэх, шинэ эрүүл хүнс хэрэглэх өдөр юм.
6. Тэд уншдаг
Амжилтанд хүрсэн хүмүүс өдөр бүр унтахын өмнө цөөн боловч хэдэн хуудас уншдаг. Энэ нь хэдийгээр бага боловч юу ч уншдаггүй хүмүүстэй харьцуулбал сайн юм.
7. Тэд дуудлага, захиа, цахим шууданд хариу өгдөг
Ням гариг бол ажлын өдрүүдээр өгч амжаагүй бүх зүйлдээ хариу өгөх гайхалтай цаг үе юм.
8. Тэд бүх төхөөрөмжөө унтраадаг
Бүх дуудлага, цахим шуудандаа хариу өгснийхөө дараа төхөөрөмжөө унтрааж гадаад ертөнцөөс тусгаарлагддаг. Ингэснээр бат бөх нойрсож, сайн амарч чаддаг.
9. Тэд өөрийгөө тайвшруулдаг
Өөртөө амрах цаг гаргаж, биеэ тайвшруулж амраах хэрэгтэй.
10. Бусдад тусалдаг
Тусламж хэрэгтэй байгаа хэн бүхэнд тусалдаг. Сайн дурын үндсэн дээр хүн болоод амьтанд туслаарай.
11. Тэд боддог
Өнгөрсөн 7 хоногийнхоо ажил үйлсэд дүн шинжилгээ хийж, өөрийн санаагаа бичиж тэмдэглэн, дараагийн удаад илүү сайжруулахын тулд юу хийж болох вэ гэж боддог.
12. Ням гаригийг сайнаар дуусгадаг
Даваа гариг ирэх л болно. Тиймээс амралтын өдрийг өөрт таатай байдлаар өнгөрүүл!