in ,

Юу вэЮу вэ ГунигтайГунигтай ГоёГоё Яг зөвЯг зөв ХахаХаха ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар

Алдартай бүсгүйчүүд яагаад 1-2 размераар томдсон туфль өмсдөг вэ?

Хэрвээ та ажигч нэгэн бол алдартнууд сүүлийн үед 1-2 размераар томдсон туфли углах болсныг анзаарсан байж таарна.

Томдсон туфли углах нь зүгээр нэг тэнэгтсэн загвар уу эсвэл цаанаа том учир шалтгаан байна уу гэдгийг бид олж мэдэхээр шийдсэн юм.

Одууд сүлийн үед өөртөө томдсон туфли өмсөх болсон. Үүний нууц юунд оршино вэ: үрж холгохгүй, хөл хавагнасан байхад барихгүй.

Одууд өндөр өсгийтэй туфли олон цагаар өмсдөг. Шөнөжингөө, цаашлаад үүр цайлгаж ч мэднэ. Тэгэхээр хөл нь хавагнах нь мэдээж.

Одууд хөлөө хайрлахын тулд зориуд том туфли өмсдөг болох нь тодорхой боллоо. Яг таарсан туфли хөлийн эмзэг газруудыг үрж холгодог учраас бас өмсдөг ажээ.

Стилистүүд томдсон туфлийг өмсөхдөө дараах аргыг хэрэглэнэ: туфлийн дотор уланд тусгай силикон улавч нааж хөлийг урагш гулсахгүйн тул “Үнсгэлжингийн эффект”-ээс зайлсхийж болно. Туфли хөлөнд томдож байгаа ч таарсан мэт мэдрэмж төрүүлнэ, ингэснээр цусны эргэлтэнд муугаар нөлөөлөхгүй.

Бас нэгэн нууц арга бол хоёр талтай скоч – томдсон туфлид хөлийг гулсуулахгүй байхад тусална.

Урьд өмнө нь мэр сэр томдсон туфли өмсдөг байсан хэдий ч урт даашинзаараа далдалдаг байлаа. Харин одоо үед ил тод өмсөж бараг л тренд болон хувирчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *