in ,

Таны нүүрний арьс чангалж 10 насаар залуу харагдуулах кокос, хүнсний содтой маскны жор

Үр дүн нь гайхалтай, хэсэг хугацааны дараа та 10 насаар залуу харагдах болно.

Батга арилгах, үрчлээ багасгах, нүүрний арьс чангалах байгалийн гаралтай маскны жорыг танилцуулахаар бэлдлээ.

Итгэнэ үү байна уу, таны мэдэх хэрэг, ямартай ч кокосын тос болон хүнсний содын хослол үнэхээр гайхалтай үйлчилгээ үзүүлнэ. Арьсны үхэжсэн эд эсийг гуужуулах бөгөөд үрчлээ нэмэгдэхээс хамгаална. Мөн нүүрний арьсны улайлтыг багасгаж арьсыг толигор зөөлөн болгох ажээ.

Хүнсний содыг бид өргөнөөр ашигладаг, гал тогоо, угаалгын өрөө цэвэрлэх химийн бодисыг орлуулах чадалтай.

Мөн гоо сайхны бүтээгдэхүүн болгон ашиглах нь элбэг: арьс, үс, нүүр, шүд арчилгаанд өргөнөөр хэрэглэнэ. Хүнсний сод нь арьсны pH-ийн тэнцвэрт байдлыг хадгалдаг ажээ.

Харин кокосын тосны хувьд нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлэх, чийгшүүлэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн болно. Тосны хүчил нь эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлөх ажээ.

Кокосын тос нь залуу насны элексир гэж хэлж болох бөгөөд арьсыг сэргээхээс гадна арьсны өвчнөөс ангижруулах үйлчилгээтэй. Уг маск нь арьсны гүнд шингэж үрэвслийн эх үүсвэрийг устгана.

 

Маскыг хэрхэн бэлдэх вэ:

Орц:

  • 2 хоолны халбага кокосын тос
  • 1 цайны халбага хүнсний сод

 

Заавар:

Бүх орцыг сайтар хольж нэг зуурмаг болгоно.

 

Хэрэглэх арга:

Зуурмагийг арьсны асуудалтай хэсэг дээр түрхэж 5 минут байлгана. Дараа нь бүлээн усаар нүүрээ угаагаарай. Угааж цэвэрлэсний дараа нүүрний арьсанд зөөлөн иллэг хийнэ.

Үр дүн нь таныг алмайруулах болно. Лавтайяа, 10 насаар залуу харагдана гэдэгт итгэлтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *