in ,

Хөлийн хагарсан өсгийг эмчилж, хуурайшсан арьсыг зөөлрүүлэх маш амархан: Аспиринаар гуужуулагч хийгээд хөлөндөө түрхээрэй!

Ихэнх хүмүүс хөлийнхөө өсгийг арчилдаггүй. Хөлийн өсгий эрүүл, сайхан байх ёстой. Арчлахгүй байснаар хөлийн өсгий хагарч, өвддөг. Биеийн бүх жин хөл дээр төвлөрдөг. Биеэ арчилдаг хэдий ч хөлийн арчилгааг хүмүүс орхигдуулдаг.

Хөлийн арьс үргэлж хуурайшдаг тул сайтар арчлах хэрэгтэй. Тэгвэл ямар бүтээгдэхүүнээр хөлийг арчлах хэрэгтэй байдаг вэ? Аспиринаар хөлийн өсгийг арчлах хамгийн энгийн аргыг хуваалцъя.

Аспирин ширүүн арьсыг зөөлрүүлдэг

Аспирин бол дэлхий даяар алдартай эм. Толгойн өвчин, халууныг эмчлэхээс гадна цусны эргэлтэнд сайн нөлөө үзүүлдэг. Түүнээс гадна батга, нүүрэн дээрх бусад толбыг ч арилгадаг. Хөлний ширүүн арьсыг зөөлрүүлдэг төдийгүй хөлний мөөгөнцөрт хэрэглэдэг.

Аспиринд тосонд уусдаг бета гидроксид, мөн гуужуулагч тос агуулагддаг. Цусны эргэлтийг сайжруулдаг төдийгүй биед илэрч буй өвчнийг намдаадаг. Мөн арьсыг гайхалтай өнгө оруулдаг тул түүнийг хэрхэн яаж хэрэглэхийг зааж өгье.

Барзгар арьс болон хөлийн арьсыг арчлах аспирины бэлдмэлийг хэрхэн бэлтгэх вэ?

Эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Арьсыг зөөлрүүлээд зогсохгүй хөлний мөөгөнцөртэй тэмцэж, эвгүй үнэрийг дардаг.

Орц:

  • 4 ширхэг аспирин
  • 1 нимбэгний шүүс
  • 1 халбага ус (10 гр)
  • Уушгин чулуу
  • Оймс

Бэлтгэхдээ:

  • 4 ширхэг аспириныг нунтаглана.
  • Нунтагаа цэвэр аяганд хийнэ
  • Нимбэгээ голоор нь хуваан шүүсийг шахна
  • Шүүсээ аспирины нунтаг дээр хийж холиод түүн дээрээ халбага усаа хийнэ.

Хэрэглэх заавар:

  • Арьсаа сайтар цэвэрлэн асуудалтай хэсэгтээ түрхэнэ
  • Хуурай оймс өмсөх юм уу эсвэл алчуураар хөлөө орооно
  • 20-30 минут болсоны дараа бүлээн усаар угаана
  • Уушгин чулуугаараа асуудалтай хэсгийн арьсыг үрнэ
  • Үүнийгээ 7 хоногт 2 удаа давтан хийнэ
  • Тун удахгүй таны арьс зөөлөрснийг та мэдрэх болно.

Илүү үр дүнд хэрхэн хүрэх вэ?

  • Өндөр өсгийтэй болон хэт бариу гутал удаан өмсөх хэрэггүй. Энэ нь өсгийг хуурайшуулдаг.
  • Хөлөндөө чийгшүүлэгч тос түрх. Тос түрхэх нь арьсыг зөөлхөн болгодог.
  • Гутлаа цэвэрхэн байлгах хэрэгтэй бөгөөд бохир гутал нь мөөгөнцөр болон эвгүй үнэр гаргадаг.
  • Хэрвээ өсгий тань хагарч, өвдсөн бол эмчид хандаарай. Эмгэг болон эмчлэх арга замыг зааж өгнө.

Энэхүү энгийн аргыг хэрэглээд үзээрэй. Таны арьс зөөлөрч, эрүүл сайхан болох болно. Өөрийнхөө хөлийг тогтмол арчлах нь таны сэтгэл санааг дээрдүүлнэ. Үүнийг бүү мартаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *