in

ХөөрхөнХөөрхөн

Бор болон цагаан өндөг ямар ялгаатай болохыг мэдэх үү? Та ихэвчлэн ямар өнгийн өндөг авдаг вэ?

Бор болон цагаан өндөг маш олон төрлийн ялгаатай гэж хүмүүс боддог. Зарим хүмүүс бор өндөг нь цагаан өндгийг бодвол илүү амттай, шимтэй гэдэг бол харин зарим нь цагаан өндөг бол амттан, бялуунд хийхэд зориулагдсан гэж үздэг.

Өндөг ямар ашиг тустай вэ?

Өндөг бол маш тэжээллэг. Өндгөнд маш олон төрлийн ашигтай амин дэмүүд, бичил элементүүд болон уураг агуулагддаг. Тогтмол өндөг хэрэглэх нь үсний ургалтыг дэмждэг бөгөөд хүний биед тустай. 1 өндгөнд ойролцоогоор 80 калори агуулагддаг.

Өндөгний холестерин хүний биед тустай. Өндөгний шар нь биен дэх өөх, холестериныг тэнцвэржүүлдэг

Түүхий өндгөнд хортой нян нуугдсан байдаг. Тиймээс болгож хэрэглэх хэрэгтэй

Цагаан өндөг бор өндөг яг үнэндээ ямар ч ялгаагүй. Зөвхөн тахианаас хамаарч байгаа явдал юм. Цоохор, алаг тахианы өндөг хүрэн, цагаан тахианы өндөг цагаан байдаг. Тиймээс өндөг худалдаж авахдаа өнгөнд ач холбогдол өгөх хэрэггүй.

Бүх өндөг хоолны ба нийтийн хоолны гэсэн төрөл байдаг. Нийтийн хоолны өндөг нь 7 хоног хадгалах боломжтой бол хоолны өндөг нь 25 хоног хадгалж болдог.

Өндгийг хурц үнэртэй бусад хүнстэй хамт хадгалдаггүй.

Сүвэрхэг бүтэцтэй тул үнэрийг амархан шингээдэг. Та бүхэн өндөг худалдан авахдаа шинэ, чанартайг нь сонгож аваарай! Энэ зөвлөгөөг бусадтайгаа хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *