in ,

Хэрэв та нойргүйдлээр шаналж байгаа бол унтахаасаа өмнө ямар хоол идэх, ямар төрлийн хүнснээс татгалзах ёстой вэ?

Нойргүйдлээр гурван хүн тутмын нэг нь шаналж байгаа буюу орчин үеийн хүмүүсийн хувьд 8 цаг унтах нь маш ховор үзэгдэл болжээ. Сэмми Марго өөрийн бичсэн “The Good Sleep Guide” номондоо нойр болон идсэн хоол хоёр холбоотой байдаг гэжээ. Нойрны мэргэжилтэн унтахаасаа өмнө ямар хоол идэх, ямар төрлийн хүнснээс татгалзах ёстойг номондоо дурьдсан байна.

Гадил

Гадил нь магнигаар баялаг бөгөөд серотонин болон селанин зэрэг бодисоор баялаг тул эрүүл нойронд нөлөөлөх ажээ.

Simba Sleep-ийн саяханы нэгэн судалгаагаар насанд хүрсэн хүн дунджаар 6 цаг 28 минут л унтаж чадаж байгаа, энэхүү тооцоог долоо хоногоор гаргавал 6 цаг 10 минутын нойр алдаж байгаа гэжээ.

Зөгийн бал

Нэг цайны халбага зөгийн бал нь тархины идэвхтэй үйл ажиллагааг унтраах дохио хүргэх глюкозоор баялаг.

Тайван бус байдал нь хүнийг нойргүйдэлд хүргэдэг. Судалгаагаар бол нойргүйдлээр шаналж байгаа хүмүүийн 53% нь гэрэл унтарснаас хойш элдэв бодол болон хэвтдэг байна.

Миндаль самар

Уг самар нь булчин суллаж мэдрэлийг тайвшруулах триптофан болон магнигаар баялаг. Мөн зүрхний хэмнэлийг тэнцвэржүүлж өгдөг байна.

Туршилтанд орсон хүмүүсийн 1/4 нь стрессийн түвшнөөс хамаарч нойргүйдлээр шаналж байжээ.

Овьёос

Овьёосны каш идсэнээр инсулины ялгаруулалт тогтворжиж цусан дахь сахарын хэмжээ нэмэгддэг байна. Мөн мелатониниоор баялаг ажээ.

Цацагт хяруулын мах

Цацагт хяруулын маханд маш их хэмжээний триптофан агуулагддаг бөгөөд энэ нь нойр хүргэхэд нөлөөлдөг байна.

Судалгааны дүнгээс харахад, британийн хүн амын 11% нь л нойроо сайжруулахын тулд хоолны дэглэмдээ өөрчлөлт хийхийг оролдсон байна. Ихэнх хувь нь цай, халуун сүү эсвэл хундага дарсаар нойроо хүргэх арга хэрэглэжээ.

Дараах хүнсний бүтээгдэхүүн таныг нойргүйдэлд хүргэнэ.

Согтууруулах төрлийн ундаа

Хэмжээг нь тааруулсан согтууруулах төрлийн ундаа таныг нойронд чангаах хэдий ч хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд танд сөрөг нөлөө үзүүлж мэднэ. Таныг хэт гүн нойронд автуулж маргааш өдөржингөө та нойрмог хүн явах вий дээ.

Хурц хоол

Хурц хоол гэдэс ходоодны хямралд хүргэнэ. Халуун ногоо зэрэг нь нойрны хэмнэлийг алдагдахад хүргэх ажээ.

Өөх тос ихтэй хоол

Хэрвээ та сайтар унтаж амрахаар шийдсэн бол бургер, зайрмаг болон бяслаг ихтэй хоолноос татгалзаарай. Өөх тосны өндөр агууламжтай хоолыг боловсруулахын тулд ходоодны хүчил нэмэгддэг, ингэснээр цээж хорсож эхлэх тул та унтаж чадахгүйд хүрнэ.

Кофе

Кофе бол кофеины эх үүсвэр. Кофеин биеэс бүрэн гадагшлахад багаар бодоход 5 цаг шаардлагатай, өөрөөр хэлбэл кофеины 25% танд 10 цаг гаран үйлчилсээр байна гэсэн үг.

Судалгаанаас харахад 10 хүн тутмын нэг нь унтахын тулд кофе уудаг гэжээ.

Бяслаг

Хатуу төрлийн бяслаг нь тирамины агууламж өндөртэй байдаг – уг бодис нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлэх амино хүчил ялгаруулахад нөлөөлдөг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published.