in ,

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГоёГоё ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв ХахаХаха ГунигтайГунигтай

Та үсээ тайруулбал зохих уу, үгүй юу гэдгээ маш энгийн аргаар мэдэх боломжтой

Бүсгүйчүүдэд үе үе нэгэн бодол зурсхийх нь олонтаа: “Үснийхээ засалтыг өөрчлөх цаг болоогүй гэж үү?” Гэхдээ зүрх гарган урт үсээ тайруулах амаргүй, яагаад гэвэл “богино үс зохихгүй бол яана аа” гэсэн айдас цаанаа л байдаг ажээ. Зохихгүй бол дахин ургах гэж багагүй хугацаа болно.

Та үсээ тайруулах хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг маш энгийн аргаар мэдэж болно.

Энэхүү аргыг британийн стилист, өөрийн нэрээр үс арчилгааны бүтээгдэхүүнээ гаргасан John Frieda зохиосон юм. Уг аргыг “5,5 см-ийн дүрэм” гэнэ. Танд шаардлагатай зүйл гэвэл шугам, харандаа.

Өөртөө богино үс зохих эсэхийг шалгахын тулд та дараах зүйлийг хийнэ:

Харандаагаа эрүүн доороо хөндлөн, харин шугамаа харандаатайгаа хөндлөн барина. 90 хэмийн өнцөг үүсэх ёстой.

Чихний доод үзүүрээс харандаа хүртэл хэдэн см байгааг хэмжээрэй. Хэрвээ 5,5 см-ээс бага байвал зоригтойгоор үсчин рүү яв. Харин 5,5 см-аас их байвал богино үснээс татгалзсан нь дээр дээ.

Мишель Уильямс болон Лив Тайлерийг жишээ болгон харуулж байна

Мишельд богино үс гайхалтай зохиж байгаа бол Лив урт үстэйгээ илүү үзэсгэлэнтэй харагдана.

Энэ арга найдвартай бөгөөд үнэн зөв хэмээн стилистүүд үздэг. Тэгэхээр та богино үстэй байх эсэхээ шийдэж чадахгүй байгаа бол энэ аргаар өөрийгөө шинжээрэй. Эсвэл надад энэ арга хамаагүй гэж үзэж байгаа бол нүдээ аниад л тайруулж дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *