in ,

Таны үсийг өтгөн бас хөвсгөр болгох 9 арга – Та ердөө л гар доорх зүйлсээ ашиглахад хангалттай

Бүсгүй хүн бүр өтгөн үстэй байхыг мөрөөддөг. Байгаль эх хэрэв танд өтгөн үс хайрлаагүй бол – санаагаар унах хэрэггүй: гар дор байгаа багаж хэрэгслийн тусламжтайгаар та өтгөн үстэй мэт харагдах боломж бий.

Үс гүйцэд хатсаны дараа самнана

Үсээ хатааж байхдаа самнах хэрэгтэй бол хуруугаараа самнахыг зөвлөж байна. Үсний угаас эхлээд дээш өргөн самнана. Үс гүйцэд хатсаны дараа бол та том шүдтэй самаар самнаж болно.

Шуусан үсийг их харагдуулахын тулд үсний хавчаар ашиглана

Эхлээд үсээ шуудгаараа шууж бооно. Дараа нь шуусан үснийхээ дээд хэсгийг (нийт үсний ¾ хэсэг) аваад жижиг хавчаараар хавчина. Хавчаараа үсээ тарааж далдална.

Үсээ шуух бас нэгэн арга

Харахад өтгөн мэт харагдуулах өөр ямар арга байна? Маш амархан. Үсний боолтоороо бүх үсээ боохын оронд нэг боолтоор үсээ хоёр хэсэг болгон орооно. Зурагнаас харна уу.

Үсээ буржийлгах хэрэг гарвал хоёр хувааж дээш нь шуугаарай

Хэрвээ танд үсээ ороох цаг байхгүй бол – энэ аргыг ашиглана уу. Чийгтэй үсээ хоёр хувааж дээш нь орооно, гэхдээ ороохоосоо өмнө лак шүршинэ. Сэнсээр үсээ хатаагаад хөрснийх нь дараа үсээ задгайлна.

Хуурай шампунь үсийг хөвсгөр болгоно

Үснийхээ угт шүршээрэй: туг тугаар нь салгаж аваад шампуниа шүршинэ. Шампунь гүйцэд шингэсний дараа үснийхээ угийг бага зэрэг дээш босгох байдлаар хуруугаараа илнэ. Орсон хэлбэрээ удаан хадгалахыг хүсэж байвал лак түрхээрэй.

Үсээ сүлжихдээ ч өтгөн харагдуулж болно

Үсээ шүлжиж дуусаад нэг үзүүрийг нь үсний уг хүртэл мэдрэгдтэл татна. Сул сүлжсэн үс нь чанга сүлжсэн үснээс хурдан хэлбэрээ алддаг тул лак цацаарай.

Үсээ өтгөн харагдуулахын тулд ороосон үсээ дахин сэнсдээрэй

Үсээ ороогоод дахин сэнсдэхээс айх хэрэггүй ээ. Доош тонгойж үсээ унжуулаад 1-2 минут сэнсдэнэ. Хийсэн ажлаа бэхжүүлэхээс гадна үс тань илүү хөвсгөр харагдана.

Туршилт хийхээс бүү ай

Нойтон үстэй байхдаа туршилт хийх нь маш амархан. Үсээ угаагаад туршихыг хүсэж байгаа хэлбэртээ оруулж хатаагаарай. Шулуун үсэнд дуртай бол өөр тийш нь хагалж бас болно.

Үсээ янзлах цаг муутай бол – үс хөвсийлгөх спрей цацаарай

Үсээ угааж, хатааж бас янзлах цаг байхгүй бол хуурай үснийхээ угт хөөс цацаарай. Хуруугаараа үсээ багахан босгоход л хүссэн хэлбэрт оруулж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *