in

ГоёГоё Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ХахаХаха Яг зөвЯг зөв

Эрчүүдийн дараах 9 дадал бүсгүйчүүдэд маш ихээр таалагддаг. Эдгээрээс хэдийг нь та өөртөө хэвшүүлсэн бэ?

Жинхэнэ баатар эр зөвхөн үлгэр домогт л байдаг гэж орчин үеийн бүсгүйчүүд бодох болжээ. Энэ удаад жинхэнэ жентельмен бидний дунд байгаа гэдгийг нотлохыг хүслээ.

Бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэх боловсон эрчүүд бидний дунд байсаар байгаа. Эрчүүдийг орчин үеийн баатар эр болгох зуршлуудаас танилцуулж байна.

Эмэгтэй хүнд хаалга нээж урдуураа оруулах

Машинаасаа түрүүлж буугаад хайртай бүсгүйнхээ хаалгыг нээж өгч байгаа эр хүнийг хүмүүжилтэй, соёлтой гэхгүй өөр юу гэлтэй билээ. Ийм эрчүүдэд бүсгүйчүүдийг хамгаалж, халамжлах нь чухал байдаг. Харахад сүртэй биш ч гэсэн хайр халамжаа илэрхийлж буй том шинж тэмдэг юм шүү.

Хоолны сүүлчийн хэсгийг түүнд зориулж үлдээх

Эрчүүдийг ходоодоор нь татна гэж ярьцгаадаг нь “доромжилсон” хэрэг ч үнэний хувьтай үг. Хэрвээ эр хүн хайртай бүсгүйдээ хоолныхоо сүүлийн хэсгийг зориулж байгаа бол үнэхээр хайртайн шинж юм. Эрчүүдийн хувьд энэ нь маш том “эр зориг” гаргаж байгаа болно.

Гэр бүлийнхэнтэйгээ олон цагийг өнгөрөөх

Хайртай бүсгүйнхээ багын гэрэл зургийг харж баясах, ах дүү нарынх нь хөгжилтэй түүхийг сонсох, эсвэл хөлбөмбөг үзэхээр яаралгүй гэр бүлийнхэнтэй нь халуун яриа өрнүүлж суугаа бол бүсгүй та нэг зүйлд итгэлтэй байж болно: та “яг түүнийг” олжээ. Бүсгүй таны гэр бүлд хандаж байгаа жижиг хандлага ч гэсэн түүний хайрыг тодорхойлно.

Таньдаг хүн болгондоо хайртай бүсгүйгээ танилцуулах

Жинхэнэ жентельмен эр нэг зүйлийг сайн мэднэ: санаандгүй таарсан таньдаг хүндээ дагуулж яваа хайртай бүсгүйгээ танилцуулахгүй бол үл хүндэтгэсэн хэрэг болно, бүсгүй өөрийгөө тоохгүй байна гэж үзнэ. Анхаарал халамжтай эр хүн ийм алдаа хэзээ ч гаргахгүй.

Зүгээр л бэлэг бэлэглэх

Хайртай бүсгүйдээ бэлэг бэлэглэхэд шалтгаан байх хэрэггүй. Ажлаасаа тараад харьж явахдаа дэлгүүрийн лангуун дээр анхилуун үнэртэх сайхан цэцгийг хараад хайртай бүсгүй, ээж, эгчээ санаж шууд л авна. Хайрлаж, хүндэлж явдаг хүнийхээ инээмсэглэлийг тэд харах дуртай байдаг юм.

Түүнийг дандаа хамгаална

Тэр бүр анхааралд өртөөд байдаггүй жижиг зүйл л дээ. Зам хөндлөн гарахдаа машин ирж байгаа талд нь гарч хайртай бүсгүйгээ учирч болзошгүй аюулаас хамгаална. Энэ бол жинхэнэ баатар хүнээс гарах эр зориг гэдэгтэй та санал нийлж байгаа биз дээ?

Духан дээр нь үнсэх

Эрэгтэй хүн бүсгүй хүний духан дээр зөөлөн үнсэж байвал түүний зүрх сэтгэл үнэхээр татагджээ гэж ойлгоно. Үнсүүлсэн бүсгүй ч хайр халамжийг жинхэнэ утгаар нь мэдрэх болно.

Машинд шатахуун хийх

Эрчүүдийн энэ үйлдэлд бүсгүй хүн болгон дуртай. Хариуд нь юу ч хүсэхгүйгээр бүсгүй хүнийг халамжилж байгаа сайхан үйлдэл.

Гадуур хувцас өмсөхөд нь туслах

Бүсгүй хүн хэний ч тусламжгүйгээр хантааз, пальтогоо өмсөнө л дөө, гэхдээ энэ удаад бүсгүй хүний чадамжийн тухай биш. Хүмүүжилтэй эр хүн бүсгүй хүний гадуур хувцсыг өмсгөх санал байнга тавина, мөн даарч байвал өөрийнхөө дулаан хувцсыг тайлаад танд санал болгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *