in ,

ГоёГоё Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн

Яг одооноос эхлээд эдгээр 10 алдааг засаарай. Тэгж чадвал бүсгүй та үргэлж сайхан харагдах болно!

24 цагийн турш төгс харагдана гэдэг агуу хүч хөдөлмөр. Ганцхан буруу сонголтоос болоод л таны хүч хөдөлмөр талаар өнгөрөх нь бий.

Хэний ч өмнө сайхан харагдахад тань туслахаар бүсгүйчүүдийн гаргадаг алдаануудыг энэхүү нийтлэлд тусгалаа.

Эцсийн мөчид сонголт хийх

“Юу өмсөх вэ?” гэдэг асуулт толгойд эргэлдсээр, нэг гарт хөрсөн аяга кофе, нөгөө гарт будагны багс – ажилдаа хоцрох нь ойлгомжтой болсон. Танил дүр зураг байна уу? Урьд орой нь бүх зүйлээ бэлдээд хэвтвэл танд маш амар байх болно.

Улирлын бус хувцас өмсөх

Улирлын бус хувцас нь улирлынх болох нь бий. Жишээ нь, бороо орж байхад булган шуба тохирно гэж үү? Мөн өвлийн хүйтэнд нимгэн трико өмсөөд явж байгааг юу гэж ойлгох вэ? Өвлийн хүйтэнд дулаахан гэхдээ загварлаг хувцаслаж сурцгаая. Шкафанд байгаа хувцсаа дулаан бөгөөд хөнгөн гэж ангил. Улиралд тохирохгүй байгаа хувцсыг нүднээс далд хий.

Зориулалтын бус хувцас

Аяллын үеэр өндөр өсгийтэй туфль эсвэл ажилдаа үдэшлэгийн даашинзтай очих уу? Үнэ болон бренд нь чухал биш ээ, хамгийн гол нь очих газартаа хувцсаа тохируулж сурах хэрэгтэй. Ядаж л танд хэцүү байх болно. Очих гэж байгаа арга хэмжээ, газрын хувцаслалтыг судалсан нь дээр.

Бие галбиртаа тохироогүй хувцас өмсөх

Хэзээ нэгэн цагт орно гэж бодож яваа нарийн жинсэн өмд бидний шкафанд байж л байгаа. Хамгийн гол нь цагаасаа эрт бүү өмсөөрэй. Танд гэж хэлэхэд цаг үеэ дагасан загвар хөөх, хямдралаас “новш” цуглуулах огт хэрэггүй. Энэ зөвлөгөөг дагахгүй бол таны шкаф таардаг таардаггүй элдэв хувцсаар дүүрэх болно.

Жижиг дутагдал

Үрчгэр, жижиг толбо, сөрдийх утасны үзүүр, эсвэл муурын үс… Хэн ч анзаарахгүй гээд тоохгүй байж болно оо. Гэхдээ цүнхэндээ жижиг утас, зүү зэрэг сандарсан үед хэнд ч хэрэг болох зүйлтэй явж байгаарай.

Гоёл чимэглэл дутагдах

Жирийн жинсэн өмд, ноосон цамцтай ч гайхалтай харагдаж болно. Хамгийн гол нь гоёл чимэглэлд байгаа юм. Ганц зүйл ч байж болно: ороолт, бүс эсвэл жижиг зүүлт. Хамгийн гол нь олон биш бөгөөд үнэтэй байх албагүй.

Чанар муутай материал

Хямд синтетик хямдхан л харагдана. Хурдан үрчийж хэлбэрээ хурдан алддаг юм. Цэвэр даавуу, ноос зэрэг нь чанартай бөгөөд эдэлгээ даах чадвартай байдаг. Тэгээд ч таны биед эвтэйхэн байна.

Өнгөний хослол

Хувцасны өнгийг хослуулна гэдэг багагүй ур чадвар шаардана. Загвараар тохирч байхаас гадна өнгөөрөө хосолж эзнээ чимэх ёстой. Хэрвээ өнгийг сонгох цаг байхгүй бол тод өнгийн дүрмийг дага: хөх, сувдан улаан, бор, улаан. Үүнээс гадна ууссан өнгийг мартаж болохгүй. Сонгодог өнгө бол хар, цагаан.

Этгээд хээ

“Бар”-ын хээ ч янз бүр харагдана: өөрийгөө энэ төрлийн хувцастай хэрхэн харагдах бол гэдэгт эргэлзэж байгаа бол өмсөөд хэрэггүй. Үнэхээр хээтэй хувцас өмсмөөр байгаа бол сонгодог хээтэй хувцас сонгоорой.

Дотуур хувцасны буруу сонголт

Харагдахгүй юм чинь юуны хамаа байна? Бид өөрсдөө харж, мэдэрч явдгаа бүү март. Өөрт багахан ч гэсэн эвгүй байгаа нь бусдын өмнө ил харагддаг юм. Тэгээд ч сайн чанарын дотуур хувцас таны биеийн өөг дарж төгс харагдах анхны алхамыг хийж байгаа юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *