in ,

Өдөр тутмын амьдралдаа хийж заншсан зүйлсийг тань илүү амар болгож хөнгөвчлөх 15 аргыг танд хэлж өгье

Өдөр тутмын амьдралдаа бид нэг зүйлийг байнга хийдэг. Хэвшил болсон тэр зүйлээ өөрөөр хийж өөрт илүү амар байж болох тухай өмнө нь бодож байсан уу?

Та бүхэнд таны ажлыг хөнгөвчлөх дараах 15 аргыг санал болгож байна, туршаад үзээрэй.

Үлдэгдэл соусаа ашиглах

Үлдэгдэл соусаа мөс хөлдөөх саванд хийж хөлдөөж болно. Дараа нь яарч сандарсан үед хөлдөөсөн соусаа гаргаж ирээд л хоолоо амтлахад ямар ч хүндрэл үүсэхгүй.

Бяслагаа нимгэн зүсэх

Урьд өмнө яагаад толгойд орж ирсэнгүй вэ гэж бодож байна уу? Төмс, ногоо арилгагчаар зүсэхэд нимгэн бяслагтай талхаа амтархан идэхэд бэлэн.

Нимбэгийн шүүс шахах

Гар дор шүүс шахагч байхгүй бол гараараа шахаж болно – богино долгионы зууханд халаахад л бүх зүйл амархан болно.

Амтлагч ногоо хатаах

Шинэхэн амтлагч ногоо үлдвэл хаяхаас өөр аргагүй гэж бодож болохгүй. Хэдхэн минут богино долгионы зууханд тавьж хатаагаад л айлтгүй хадгалаарай.

Шилний хэлтэрхий цуглуулах

Хагарсан шил – толгойн өвчин болдог. Асуудлыг зүсэм талхаар шийдэх боломжтой – нүдэнд харагдахгүй жижиг хэлтэрхийг ч цэвэрлэнэ шүү.

Хоолны халбагаа живүүлэхгүйн тулд

Хоолны саванд халбагаа алдчихгүйн тулд халбаганыхаа үзүүрт резин боогоорой.

Эрдэнэшиш цэвэрлэх арга

Кексний хэвэнд эрдэнэ шишийн нарийн үзүүртэй талаар тавьж үрүүдийг дээрээс доош нь хутгаар цэвэрлэнэ. Үр дүнд нь эрдэнэшишийн үр саванд орж, ямар хог тарихгүй.

Шилэн савны таг онгойлгох

Алчуураар таг онгойлгох гэж хүчээ бараад яах вэ дээ. Дараагийн удаа зураг дээр үзүүлсний дагуу резин ашиглаарай.

Халбагаар хэмжих арга

Халбагаар хэмжихдээ будагны скоч ашиглаарай. Зураг дээрээс харна уу.

Махны модоо байрлуулах

Махны мод хэрчихэд гулсаад байвал доор нь чийгтэй алчуур тавихад л хангалттай.

Лааны насыг уртасгая

Лаагаа асааж ашиглахаас нэг хоногийн өмнө хөргөгчинд хийж хонуулаарай. Лаа хоёр дахин удаан асах болно.

Чүдэнзний оронд шпагетти ашиглах

Итгэхэд бэрх ч гэлээ үнэхээр үнэн үг шүү. Урт чүдэнз байхгүй бол түүхий урт гоймон байхад л хангалттай.

Хогны уутыг тогтоох арга

Гялгар уутыг дахин ашиглахаар бүтээсэн байдаг. Хогийн савандаа тогтоохын тулд энэ энгийн аргыг ашиглахад л болно. Наалддаг өлгүүрийг хогийн савны хоёр талд наагаарай.

Шилэн сав цэвэрлэх

Урт хүзүүтэй шилэн сав цэвэрлэхэд амаргүй ч нэгэн заль бий: нунтагласан өндөгний хальс хийгээд сайтар сэгсэр. Шилний хананд тогтсон өнгөр арилна, одоо сайтар зайлахад л хангалттай.

Кекс чимэглэх

Кекс чимэглэх хурдан, чамин арга – хээтэй торон даавууны зүсэм болон сахарын пудр байхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *