Бүх хүмүүс хоорондоо өөр ч тэдний эсрэг хүйстэнтэйгээ харьцах харилцааны хэлбэр нь заримдаа адил төстэй байдаг. Бид та бүхэнд хосуудын харилцааны хамгийн их түгээмэл 6 төрлийг хүргэж байна. Та 2-ын харилцаа ямар вэ?
1. Харилцан хөгжих
Ийм харилцааны хэлбэрт 2 хүн хоорондоо чин сэтгэлээсээ харилцдаг ба бие биендээ хөгжихөд нь тусалдаг. Сэтгэл санааны болон сэтгэл зүрхний хувьд. Сэтгэл санааны байдал дээшилнэ гэдэг бол хувь хүн болохын чухал хэсэг бөгөөд ийм харилцаа сэтгэл санааны төлөвшилд хүрэхэд тусалдаг. Ийм хосууд өөрсдийгөө хүчтэй болгож, нөгөө хүнээ урамшуулж, зоригжуулж байдаг. Хэрвээ та 2 ийм харилцаатай бол та маш азтай хүн юм Хамгийн гол нь энэ харилцаагаа цаашид удаан хадгалах нь чухал шүү.
2. Чимээгүй хайр
«Харцнаас нь л ойлгох» – энэ бол энэ харилцааны тодорхойлолт. Хосууд бие биенийгээ сайн ойлгодог болохоор чимээгүй орчинд нилээд хэсэг хугацааг өнгөрөөж чаддаг. Тэд хамт байгаадаа л сэтгэл хангалуун байдаг. Ийм харилцаанд хүрнэ гэдэг хэцүүхэн даалгавар. Удаан хугацаа, хүч хөдөлмөр хэрэгтэй. Та хайрттайгаа хамт юу ч ярилгүй зүгээр л суугаад оройн хоол идэж байна гээд төсөөлөөд үз дээ? Танд эвгүй санагдах байсан уу? Хэрвээ үгүй бол танд баяр хүргэж болох нь ээ. Та хамгийн сэтгэл санаа тогтвортой харилцаанд байна.
3. Тооцоо
Энэ харилцааг сайн ч бас муу ч гэж нэрлэж болохгүй. Ийм харилцаа тодорхой зорилгод хүрэхийн тулд зарим хүмүүст хэрэгтэй. Жишээ нь, карьер эсвэл улс төрийн зорилго. Хоёулаа эсвэл аль нэг нь тодорхой зорилгодоо хүрснийхээ дараа харилцаагаа үргэлжлүүлэхгүй гэдгээ мэддэг. Ийм харилцаа холбоо хүн бүр (эсвэл аль нэг нь) хүссэнээ авсны дараа шууд л дуусгавар болдог.
4. Туршилт
Энэ бол амиа бодсон харилцааны нэг төрөл. Ийм харилцаанд хосуудын нэг нь нөгөөгөө өөртөө тааруулан өөрчлөхийг эрмэлздэг. Жишээ нь, миний экс намайг миний дургүй тийм нэгэн зан характертай хүн болгохыг хүсдэг байсан. Тэр энэ зорилгодоо хүрч чадах нь уу үгүй юу гэдгээ сорьж үзэхийн тулд л надтай уулздаг байсан. Нэг үгээр бол тэр өөртөө зориулсан хүн бүтээхийг хүсдэг байсан. Би ямар баримлын шавар биш дээ. Ийм харилцааны 98% нь салалтаар дуусдаг.
5. Зууралдсан харилцаа
Хамгийн муу харилцаануудын нэг. Ийм харилцаа аль эрт дуусгавар болсон байх ёстой боловч хосууд энэ эрүү шүүлтийн хэлбэртэй харилцаагаа үргэлжлүүлсээр л байдаг. Ихэвчлэн ийм байдалд хосууд муудаж салаад хэсэг хугацааны дараа дахин харилцаагаа эхлүүлдгээс болоод үүсдэг. Эхний салалтын дараах гомдол болон сэтгэлийн өвдөлт бүх юмыг урьдын адил байлгахад дэндүү хэцүү. Гэвч тэд өөрсдийн хайр дурлалаа 2 дахь удаагаа амилуулахын тулд тэмцсээр байдаг. Тэд хоорондоо тохирохгүй байгаагаа, илүү их хэрэлддэг болсноо, аз жаргалгүй байгаагаа мэддэг боловч харилцаагаа үргэжлүүлсээр байдаг. Эцсийн эцэст энэ харилцаа дуусгавар болдог нь хатуу үнэн. Гэвч энэ хүртэл урт удаан, үр ашиггүй хугацааг харилцаагаа тогтворжуулахын тулд дэмий үрдэг. Хэрвээ та ийм нөхцөл байдалд орсон бол хамгийн сайн хувилбар бол «шууд таслан зогсоох».
6. Мөнхийн тэмцэл
Ийм харилцаа ямар ч сайн зүйлд хүргэхгүй. Хосууд нэг нэгэндээ хайртай бол 2 биендээ бүх талаараа өсөж дэвжихэд нь туслахын тулд хамаг хүчээ зориулдаг. Тэмцэлтэй харилцаанд хосууд хоорондоо байнга өрсөлдөж байдаг. Заримдаа бүр байж болох хил хязгаарыг давах нь ч бий. Жишээ нь, миний нэг найз эхнэртэй байсан л даа. Тэдний харилцаа яг ийм байсан. Тэр 2 ажил дээрээ ч гэрийн асуудлууд дээрээ ч байнга тэмцэлддэг байсан ба аль хэдийн 2 биенээ хамтрагчид ч биш дайснууд мэтээр хүлээж авч эхэлсэн байсан. Хэрвээ та ийм харилцаанд байгаа бол мэдрэлээ гамнаж, өөрийгөө чөлөөлөөрэй.