Хүн гэдэг амьтан сэтгэл хөдлөлтэй. Сэтгэл санаа, сэтгэл хөдлөл нь бидний зан чанар, харилцааны соёл болон эрүүл мэндэд шууд нөлөөлнө. Стресс болон сөрөг сэтгэл санаа бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг бид мэднэ. Гэхдээ хэрхэн гэдгийг тэр болгон мэддэггүй нь үнэн билээ. Сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болохыг анхаарна уу.
Дараах 10 сэтгэл хөдлөл таны эрүүл мэндэд ийн нөлөөлнө.
1. Уур хилэн
Уур хилэн нь бидний сэтгэн бодох чадварт шууд муугаар нөлөөлж зүрх, судасны өвчлөлөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Уур хилэн нь хүний биед “цохь эсвэл гүй” гэсэн реакцыг үүсгэдэг бөгөөд энэ нь стрессийн гормоныг (адреналин, норадреналин болон кортизол) нэмэгдүүлнэ. Энэхүү сөрөг үр нөлөөний уршгаар тархины миндаль (сэтгэл хөдлөл хариуцсан тархины хэсэг) буруу хариу үйлдэл үзүүлж тархины сэтгэн бодох хэсгийг цусаар дүүргэнэ. Мөн цусны даралт ихсэх, зүрхний цохилт болон амьсгал түргэсэхэд хүргэдэг ажээ. Энэ шинж тэмдэг байнга илэрвэл цусны хана нарийсахад хүргэнэ. Судалгаанаас харахад уур хилэн нь яр шархны эдгэрэлтийг удаашруулах, цитокины (үрэвсэл үүсгэх дархлааны молекул) хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй хорт хавдар, диабет үүсэх шалтгаан болдог байна.
2. Тайван бус байдал
Архаг тайван бус байдал нь олон өвчний шалтгаан болох магадлалтай. Таны сэтгэл санаа тайван бус байхад гэдэс ходоод хямрана, энэ нь серотонинд нөлөөлөх тул сэтгэл санаа тайван бус байхад гэдэс ходоод хямардаг ажээ. Байнга нэг зүйлд санаа зовох нь дотор муухайрах, бөөлжих, гэдсээр хатгах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн цээжээр өвдөх, цусны даралт ихсэх, дархлаа сулрах, эрт хөгшрөх гол шалтгаан болно. Байнга санаа зовох нь гэдэсний булчинг чангалдаг тул гэдсээр хатуурах шинж тэмдэг илэрдэг байна.
3. Уйтгар гуниг, гашуудал
Гэмтсэн уушги нь амьсгаа давхцах болон ядаргаанд ороход хүргэнэ. Амьсгалын хэвийн байдлыг алдагдуулдаг буюу уушгинд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасна, ингэснээр бронхийн багтраа өвчин тусах магадлал нэмэгдэнэ. Зүрхнээс гарах уйтгар гуниг нь уушгийг гэмтээгээд буцаад зүрхэндээ муу нөлөө үзүүлдэг. Хэрвээ уушгинд маш ихээр нөлөөлсөн бол ханиалгах, амьсгаа боогдох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Сэтгэл гутралд орвол өтгөн хатах болон цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурна. Ийм өвчнөөр өвчилсөн хүмүүс нэг бол таргалж эсвэл турахаас гадна хар тамхины донтон болдог ажээ.
4. Стресс
Хэт их стресстэй хүн даралт ихсэх, астма, гэдэс ходоодны үрэвслээр шанална. Мөн зүрх судасны өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Стресс цусны даралтыг нэмэгдүүлж, холестериний хэмжээг ихэсгэнэ. Мөн хорт зуршилд түлхдэг ажээ – тамхи татах, идэвхтэй хөдөлгөөнөөс зайлсхийх, хэтрүүлэн идэхэд хүргэнэ. Энэ бүх муу зуршлууд нь артерийн судсыг гэмтээж зүрх судасны эмгэгт хүргэнэ. Шүдээ хавирах, зүрхний цохилт ихсэх, толгой эргэх, ядрах, нойргүйдэх, хоолонд хэт орох эсвэл хоолонд муудах шинж тэмдэг илэрнэ.
5. Ганцаардал
Ганцаардал хүнийг нулимстай нь хутгаж мэдэх бөгөөд сэтгэл санааг меланхолийн хэмжээнд хүргэнэ. Ингэснээр уушгины хэвийн үйл ажиллагаа алдагдаж цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ унана. Ганцаардал нь гэнэтийн уур уцаараас ч илүү сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Ганцаардлын мэдрэмж нь стрессийн гормон ялгаруулж эхлэх бөгөөд бүр депресст ч хүргэж мэднэ. Ганцаардал нь сэтгэл санаанд шууд муугаар нөлөөлөхөөс гадна зүрхний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, дархлааны системд муугаар нөлөөлнө.
6. Айдас
Айдас бол өөртөө итгэх итгэлийг алдагдуулдаг. Айдсыг түгшүүр дагалдана – бөөр, бөөрний булчирхайд нөлөөлдөг ажээ. Энэ үед бөөр хамгийн ихээр эрсдэлд ордог, учир нь бөөрний хэвийн үйл ажиллагааг хариуцдаг тархины хэсэг удаашралд ордогтой холбоотой. Байнга айдастай явах нь бөөрний өвчлөлд хүргэхээс гадна шээсний замын өвчлөлд хүргэнэ. Хүүхдүүдийн хувьд энэ нь шээсээ барьж чадахгүй байдлаар илэрдэг байна.
7. Шок/цочрол
Гэнэтийн цочрол нь бие эрхтний тэнцвэрт байдлыг алдагдуулж хүнийг айдас, түгшүүрт автуулна. Зүрх болон бөөрөнд сөрөг нөлөө үзүүлнэ. Гэнэтийн цочролын дараа ялгарах адреналин нь бөөрний булчирхайн эд эсийг үхүүлдэг байна. Үр дагавар нь – зүрхний цохилт түргэсэх, нойргүйдэх, стресс, айдсаар дүүрнэ. Мөн бие сулрах, арьс өнгөө алдах, амьсгалын хэвийн байдал алдагдах, зүрхний цохилт ихсэх, нойргүйдэх, хоолны дэглэм алдагдах, болон бэлгийн амьдралын хэмнэл алдагдана.
8. Тэвчээргүй байдал, үзэн ядалт
Саяханы нэгэн судалгаагаар тэвчээргүй хүмүүс нас чацуу тайван хүмүүсээс эрт хөгширч байгааг тогтоожээ. Мөн элгэнд муугаар нөлөөлдөг болохыг ч тогтоосон байна. Үзэн ядалтын үед ялгарах хорт бодис нь элгэнд муугаар нөлөөлдөг ажээ.
9. Хардалт, атаархал
Хардалт нь хүнийг стресст оруулж, айдаст автуулна. Ингэснээр хүний цусан дахь адреналин болон норадреналины хэмжээг ихэсгэхэд хүргэнэ. Хардалт нь цөсний хүүдийн хэвийн ажиллагааг алдагдуулна. Муу гормоны хэт ялгаруулатаас болж цус элгэнд хуримтлагдаж цөсний ялгаруулалтанд нөлөөлдөг ажээ. Биеэс хорт бодис гадагшлах явц удааширч дархлаа муудна, нойргүйднэ, цусны даралт ихэснэ, зүрхний цохилт ихэснэ, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдана. Хардалт нь мэдрэлийн эсийн холбоосыг гэмтээж зүрхний цохилтыг түргэсгэдэг. Энэ нь цусны даралт ихсэхэд нөлөөлдөг байна.
10. Түгшүүр
Дотор муухайрах, амьсгаа давхцах, ядарч бие сулрах, толгой эргэх шинж тэмдгүүд илэрнэ. Мөн гэдэс ходоодны хямрал дагалдах бөгөөд өтгөн хатах эсвэл гүйлгэнэ. Байнга ямар нэгэн зүйлд түгшиж явах нь архаг өвчний үндэс болно. Сөрөг сэтгэл санаатай явах нь зүрхний өвчлөлд хүргэх гол шалтгаан болно гэдгийг судлаачид тогтоожээ.