in

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ХахаХаха ГоёГоё ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай Яг зөвЯг зөв

Эмэгтэйчүүдийн эрчүүдийг өөртөө соронз мэт татаж чаддаг 17 нууц: та үүнтэй санал нийлэх үү?

Эмэгтэй хүний дур булаам байдал – сонсоход их төвөгтэй мөртлөө маш энгийн зүйлээс бүтнэ. Бүсгүйчүүдэд бүгдэд нь байгалиасаа заяасан хэдий ч хэрхэн ашиглахаа тэр болгон мэддэггүйд л гол асуудал байх ажээ. Ямар ч бүсгүй хүн төвөггүй илэрхийлж чадах дараах зан төрхийг танилцуулж байна. Эрчүүдийг уяраацгаая.

Уруулаа зөөлөн хазах

Уг үйлдэл хүүхдүүдэд их анзаарагддаг: тэд айж эсвэл сандрахаараа ууруулаа хаздаг. Уруулаа багахан хазах нь эрчүүдийн сонирхолыг татдаг байна.

Зөөлөн арьс

Зөөлөн арьстай эмэгтэй хүн дур булаам байхаас ч яах вэ дээ. Маш эртнээс л эмэгтэйчүүд илүүдэл үсээ авдаг болсон, жишээ нь эртний Египет, Ромын үеийг санах хэрэгтэй.

Шуусан үсний засалт

Нэгдүгээрт, та ажил хэрэгч харагдана. Хоёрдугаарт, таны чих, хүзүү ил харагдаж эрчүүдийг гижигдэнэ.

Этгээд имиж

Олон түмнээс онцгой бүсгүйг харсан эр хүн танилцахыг мөрөөддөг. Бүсгүй хүний шивээс, этгээд өнгийн үс таныг бусдад өөрийгөө илэрхийлэх нэгэн боломж.

Эр хүний цамц өмсөх

Түүний цамцыг өмсөөд “Чиний цамц өөрийнхөө биетэй ойр байсан нь дээр” гэж найз залуудаа хэлээд үзээрэй. Найз залуу тань зөвхөн цамцны тухай бус, таныг хэнийх болохыг ч ухаарна.

Мөрөн дээгүүрээ харах харц

Оньсого мэт эрчүүдийг татах харц юм. Өнгөрсөн зууны дунд үеэс эхлэн ийм харцтай зар сурталчилгааны зургуудыг зүгээр ч нэг авдаг болоогүй юм шүү.

Өөртөө итгэлтэй байх

Өөртөө итгэлтэй бүсгүй хүн эрчүүдийн анхаарлыг татаж чаддаг. Гэхдээ өөртөө итгэх итгэлийг биеэ тоосон байдалтай хольж хутгаж огтоос болохгүй шүү. Эс бөгөөс анхаарлыг нь татах биш бүр цааш нь түлхэж мэднэ.

Ил гарсан мөр

Булбарай зөөлөн мөр харсан эрчүүд эмэгтэй хүнийг тэвэрч, хамгаалах хүсэл төрдөг.

Өндөр өсгийтэй туфли дээр сурамгай явах

Зарим бүсгүйчүүд өмсөж чаддаггүй бол зарим нэг нь өөрийгөө өндөр өсгийтгүйгээр төсөөлж ч чаддаггүй. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй явж сурахад байгаа юм. Зөөлөн, тэгшхэн явж чаддаг болсныхоо дараа л олны өмнө гараарай.

Дуу хоолой

Чанга, бага зэргийн амьсгаатай яг л Мэрилин Монро ярьж байгаа мэт ярьж сураарай. Тэр үед Монрогийн дуу хоолойг сонссон эрчүүд виагра ууснаас ч илүү шуугиан тарьдаг байжээ.

Хөөсөн уруул

Тод улаан өнгийн уруул – бүсгүй хүнийг илэрхийлэх зүйл. Хөөлгөх гэж байна гээд соруулах хэрэггүй, зөв будаж сурахад л болно.

Уян налархай төрх

Аливаа зүйлийн тэнцвэрт байдал гэж хэлж болно: бүсгүй хүн дүр төрхөө бүгдийг ил гаргахгүй ч бас нуухгүй. Биеэ авч явах байдал, өөрт зүүсэн гоёл чимэглэл, хувцаслалт …

Спортын бариу өмд

Бариу өмд эмэгтэй хүний галбирыг гаргана. Гэхдээ уг өмдийг өмсөх тусгай газар байгааг санаж яваарай, тэрнээс биш дэлгүүрт ийм өмдтэй явах нь үнэхээр зохимжгүй.

Сэвх

Бага насыг санагдуулам, байгалиас заяасан чимэг гэж хэлдэг. Харин орчин үеийн бүсгүйчүүд сэвхнээсээ салах гэж янзан бүрээр л үзэх юм даа.

Байгалиас заяасан төрхөөрөө байх

Эрчүүдэд элдэв будаггүй эмэгтэйчүүд илүү таалагддаг байна. Гэхдээ бүсгүй та өөрийнхөө өнгө төрхөд тохирсон будгийг будаж болно, яг л байгалиараа байгаа мэт харагдахаар шүү дээ. Тэд анзаарах ч үгүй, бидний нууц болон үлдэг.

Нүдний шил

Чанга, үл хүрэх мэт харагдуулдаг зүйл бол нүдний шил. Нүдний шилээрээ багахан наадсан ч болно, гартаа эргүүлж, толгойдоо углаж ….

Үнэн сэтгэлээсээ инээх

Амаа том ангайлгаад инээх нь дүр төрхөө гутаана гэж бүсгүйчүүд боддог. Үнэн хэрэгтээ – сэтгэлээ ил гаргаж байгаа эмэгтэй хүнд эрчүүд дуртай байдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *