in

Аливаа мэдээллийг үүрд санаж авах ганц л арга бий! Тэр бол “ой санамжийн сан”: энэ зүйлийг хэрхэн өөртөө бий болгох вэ?

Аливаа мэдээллийг үүрд санаж авах ганц л арга бий.

Шерлок шиг тэр олон мэдээллийг хэрхэн тогтоож авах вэ? Тэрээр “ой санамжийн сан” үүсгэх аргыг ашигладаг юм. Мэдсэн зүйлээ цаг хугацааны явцад мартахгүй байхыг хүн болгон л хүсдэг. Энэ нь тийм ч хэцүү биш бололтой, хүссэн хүн болгон үр дүнд хүрч чадах ажээ.

“Ой санамжийн сан”-г хэрхэн босгох вэ?

Өөрөөр “ой санамжийн ордон” эсвэл “Локийн арга” гэж хэлнэ – эд зүйлсийг харж толгойдоо тогтоож авах арга юм.

  • Нүдээ аниад том танхимыг төсөөл. Таны сайн мэддэг тийм танхим байвал илүү тохиромжтой, хэрвээ та хийсвэрлэн бодохдоо сайн бол танхимыг шинээр төсөөлж болно. Тэндээ та мэдээллээ хадгалах юм.
  • “Сан” нь нэг өрөөтэй байж болно, жишээ нь Шерлок шиг нэг том ордон ч байж болно. Зарим нэг нь гудамж ч төсөөлсөн байдаг. Орон зайн баримжаатай байхын тулд хэд хэдэн удаа “зугаалаарай”.
  • Хамгийн гол нь “сан”-г дүүргэх юм. Таны ой санамж эд зүйлсээр төсөөлөгдөн хадгалагдах болно. Жишээ нь, хүнтэй уулзсанаа санахын тулд зургийг нь хананд өлгөе. Эд зүйлсийг аль болох санахад амархан газар байрлуулбал танд амар байх болно.

Эд зүйлс тодорхой байх тусам дараа нь санахад амархан байна

Жишээ нь, дэлгүүрээс авах зүйлээ санахдаа:

За, одоо санацгаая: сайн найз минь өөдөөс хараад аяга цай ууж байна. Фрак өмсөөд цагаан бээлий өмсжээ. Ширээн дээр – цэнхэр өнгөтэй муурын баримал байх юм. Доош хартал найз гуталгүй, хээтэй оймс өмсжээ…

Таны санах ёстой зүйл дүрс, хэмжээ, өнгөөрөө ялгагдаж болно. Дуу чимээ нэмж болно, үнэр, гэрлийн тусгал ч байж болно.Санах зүйлээ үйл явдлаар хооронд нь холбож ч болно.

Шерлокийн энэ эрдэм нь маш мундаг хөгжсөн, багаасаа хичээллэж эхэлсэн гэж хэлж болно доо. Хамгийн гол нь – байнгын болгох: өөрийнхөө байгуулсан “сан”-д байнга зочилж байгаарай. Цуглуулсан эд зүйлсээ байнга эргэн харж, шинийг нэмж бай.

Туршаад үз, болж л таараа.

Leave a Reply

Your email address will not be published.