in ,

ГоёГоё

Охид бүсгүйчүүдийн ямар хувцаслалт эрчүүдэд огт таалагддаггүй вэ? Тэд хайртай бүсгүйгээ гомдоохгүйн тулд хэлээ залгиад л өнгөрдөг байна

Бүсгүйчүүдийн өмссөн зарим нэг загварын хувцсыг эрчүүд ойлгохгүй эсвэл таалахгүй байх явдал байдаг. Тийм хувцас өмссөн хайртай бүсгүйгээ зэмлэж ч чадахгүй, таалагдахгүй байна гэдгээ ч хэлж чадахгүй.

Эрчүүдийн сэтгүүл болон өөр бусад эх сурвалжийг судлан үзээд эрчүүд эмэгтэйчүүдийн ямар загварын хувцсыг “үзэж чаддаггүй”-г тодорхойлж гаргажээ. Хараад байхад бүсгүйчүүдийн өмссөн болгон эрчүүдэд таалагдаад байдаггүй бололтой.

Бариу биш өмд эсвэл этгээд хээ, хэлбэртэй өмд

Ерөнхийдөө эмэгтэйчүүдийг өмд өмслөө гэж шүүмжлээд байдаггүй ч гэсэн хэд хэдэн загварын өмдийг бол өмсөөд хэрэггүй гэж үзэх ажээ: шуудайн эсвэл бариу. Шуудай загварын өмд нь эмэгтэй хүний биеийн галбирыг алдагдуулдаг бол бариу өмд нь эмэгтэй хүний нууцлаг байдлыг алдагдуулдаг байна.

Цамцан даашинз эсвэл том сул даашинз

Ийм загварын хувцас өмссөн эмэгтэйг харсан эр хүн тааварт автаж эхэлнэ – даашинз өмссөн бүсгүй юу эсвэл том футболк өмссөн юм уу? Хэрвээ хоёр дахь хувилбар нь юм бол яагаад өмдгүй яваа билээ? Тэгээд ч ийм загвар тэр болгон бүсгүйчүүдэд зохиод байдаггүй ажээ.

Нимгэн трикон дээр өмссөн богино өмд

Энэ загварыг эрчүүд хэзээ ч ойлгохгүй. Харин бүсгүйчүүдэд бол богино өмд зөвхөн халуун зуны хувцас биш бололтой. Эрчүүдэд нь болохоор богино өмд, малгай, том гутал хэзээ ч нэг зэрэг байж болохгүй мэт санагдана.

“Барби”-гийн ягаан өнгө

Бяцхан охидуудын өнгө эрчүүдэд таалагддаггүй бололтой. Ягаан өнгө нь дотроо олон янз, тэр дундаас та зөвийг нь сонгоорой.

Гялалзсан хувцас

Эрчүүдийн хувьд “гангалах” гэж ядсан мэт харагддаг ажээ. Гялалзсан өнгө нь тэдний хувьд шинэ жилийг эсвэл бага насны баярт өдрүүдийг л санагдуулдаг байна. Ийм хувцастай бүсгүйчүүдэд хүрэхээсээ ч эмээдэг гэжээ.

Унжлаган чимэглэлтэй хувцас

Хэрвээ та элзэв унжлага, цэцэглэсэн хувцсанд дуртай бол юу ч гэсэн болзоонд явахдаа бүү өмсөөрэй. Таны энэ загварыг болзоот залуу чинь тун чиг дурамжхан хүлээж авна шүү.

Уранхай хувцас

Уранхай жинсэн өмд, хувцасыг эрчүүд тэр болгон ойлгохгүй. Хэрвээ таны хайртай залуу тань гранж хэв маяг сонирхдоггүй л бол уранхай жинсэн өмд бүү сонгоорой.

Хэт богино банзал

Энэ загварын банзал таныг дур булаам харагдуулахгүй, харин ч эсрэгээрээ эрчүүдийн дургүйг хүргэнэ. Эрчүүдэд бол юу ч нуугаагүй энэ зүйлийг хувцас гэж үзэх эсэх нь эргэлзээтэй.

UGG

Хэлбэр галбиргүй энэ гутал эрчүүдэд таалагддаггүй. Энэ гутлыг өмссөн бүсгүйчүүдийн хөл байгаа хэмжээнээсээ том харагддаг тул эрчүүдэд эвгүй сэтгэгд төрүүлдэг гэжээ.

Платформон ултай өндөр өсгийт

Ийм загварын гутал нь эрчүүдэд тайчигч бүсгүйчүүдийг санагдуулдаг байна.

Тэгээд таалагдахын тулд юу өмсөх болж байна?

Жирийн жинсэн өмд, цамц, үдшийн гоёлын даашинз, стандарт загвартай банзал, товчтой цамц гээд энгийн загвартай даруухан хувцасласан бүсгүйчүүдийг эрчүүд илүүд үзэх ажээ. Тэгээд ч энэ мэт хувцас нь үнийн хувьд боломжтойгоос гадна хүн болгонд зохино.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *